Сэрэмжлүүлэг: Гал түймэрт өртөж нас баржээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжинд Иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 19:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 19:31 цагт очиж 3х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Уг гал түймэрт иргэн Ц /65 настай, эр/ гал түймэрт өртөж нас барсан байсныг цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь дулааны улирлаас хүйтний улиралд шилжих энэ үед пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ