Нүүрс тээврийн жолооч нар архинд донтох эмгэгтэй болж байна
2018-11-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн болон “Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Гашуун сухайтад нийт 13 мянган жолооч том оврын автомашинаар нүүрс тээвэрлэдэг. Үүний 6 мянга орчим нь Цагаанхад орчимд түгжигдээд байгаа аж. Хэдий нүүрсээ буулгасан ч машинаа хүлээлгэж өгөхөөс нааш орхиод ар гэр рүүгээ буцаж чадахгүйд хүрээд байгаа бөгөөд улмаар архидан, согтуурах, гэмт хэрэгт холбогдох нөхцөл үүсээд байгаа гэдгийг Тээвэрлэгчдийн холбооны тэргүүн З.Түвшинзаяа хэллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр “Хилийн таталт зогссоноос хойш нүүрстэй машины цуваа улам нэмэгдсэн. Машинаа кемп дээр аваачиж тавиад хэсэг нь зардлаа өөрөө зохицуулаад ирсэн бол зарим нь автомашинаа орхиод ирж чадахгүй Цагаанхаданд гацаад байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас дорвитой арга хэмжээ авахгүй байна. Хилийн цаана Монгол хүний үнэ цэнэ алдагдсан. Жолооч нар хятадуудад зодуулж, амь насаа алдах тохиолдол байдаг л үзэгдэл болоод байна” гэв.

 

“Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Цогтсугар “Тавантолгой, Гашуунсухайтад хөдөлмөр эрхэлж буй Монгол эрчүүдийн дунд нөхцөл байдлын судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд тэнд “Аюултай нөхцөл байдал үүсээд байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Тэнд 13 мянган жолооч 160 компанийн нэр дээр 40 сая тонн нүүрс зөөж байна. Жолооч нарын 98 хувь нь эрчүүд байна. Тэнд Монгол хүн нас барж, гэр бүл ар гэр нь хүнд нөхцөл байдалд орж байна. Архинд донтох эмгэгтэй болж, архины хамааралтай болж эргэж гэртээ ирэхгүй байдалд хүрч байна. Тиймээс нийгмийн хамгаалал үзүүлнэ” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Жолооч нар хүйтэнд 10-30 хоног кабиндаа хонож байна. Улмаар сэтгэл гутралд орсон жолооч нар архи, согтууруулах ундаа хэрэглэж, архины эмгэгтэй болж буй тул жолооч нарыг нэн даруй дулаан байр, цалин мөнгөөр хангах тухай шаардлагыг Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж байгаа аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
cindybyrd:
I'm so glad I came across this real spell caster. My boyfriend that left me a few months ago just came back to me last night crying for me to take him back. My boyfriend left me and I was devastated. The most painful thing is that I was pregnant for him. I wanted him back. I did everything within my reach to bring him back but all was in vain, I wanted him back so badly because of the love I had for him, I begged him with everything, I made promises but he refused. I explained my problem to my sister and she suggested that I should rather contact a spell caster that could help me cast a spell to bring him back , I had no choice than to try it. I messaged the spell caster called Dr.Excellent, and he assured me there was no problem and that everything will be okay before 28hours. He cast the spell and surprisingly 28 hours later my boyfriend called me. It was so surprising, I answered the call and all he said was that he was so sorry for everything that had happened He wanted us to come back together. He also said he loved me so much. I was so happy and went to him that was how we started living together happily again.thanks to Dr.Excellent . if you are here and your Lover is turning you down, or your boyfriend moved to another girl, do not cry anymore, contact Dr.Excellent for help now.. Here his contact. WhatsApp: +2348084273514 , Email: Excellentspellcaster@gmail.com His website:https://drexcellentspellcaster.godaddysites.com/
2022-11-05
Zochin:
Nuntag heregldeg gecen odooch zaluuc ervvl mend ehner hvvhedgvi bolj bndaa tarhinii turalt orj
2018-11-29
ээж:
энэ эрчүүд архиа болиоч.Арчаагүймбээ сэмбий л дээ та нар.Шууд хаяж чаднаштэй эрчүүдээ амжилт
2018-11-27
zochin:
ene arixnaas gargdag geed ax xaa saigui yavj bxiimaa , world wintures, gtime geed ene tend bainga xarxiin tarixnii tugjee multlna geed yariad yavaa baix daa...
2018-11-27
Зочин:
тиймээ цогтсугар элбэгээ зэрэг ийм төрлийн нуруу намхан уруул урт зальжин хүмүүсийн хор хөнөөл нь хожим илэрдэг аюултай юмдаа
2018-11-27
Иргэн:
Ерөнхийлөгч маань 13000 жолоочийн аж амьдралаар тоглож бгаад санасандаа хүрч 500тэрбумыг авахаар боллоо. ЖДҮ шиг буруу замаар орвол ард түмэн чинь таныг дэмжихээ болих бх шүү
2018-11-27
zochin:
arhi uuh albtai yu
2018-11-27
Зочин:
ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭЖ БХ БСАН ДАА . УЛС ЭХ ОРОН, АРД ТҮМНЭЭ ХОРЛОЧИХ ЮМ АА . ОДОО Ч БАС ХОРЛОН ХАГАРАЛДУУЛАХ АЖЛАА ХИЙСЭЭР СУУНАА ЕРӨНХИЙ ХОРЛОГЧ ГЬ .
2018-11-27
Үгүй чи чинь Эбэгдожийн үед ташраар нь архинаас гаргалаа гээд гавьяат энэ тэр аваад л байсан худлаа байжээ.
2018-11-27
ЗОЧИН:
Энэ улсад юу болоод байна аа хайран эрчүүд нь ар гэрээ тэжээх гэж ийм хүнд нөхцөлд /ажил хариуцаж байгаа хулгайч нараа бодлогоо зөв барьж ажиллаж чадахгүй эртхэн албан тушаалаа өгөөд зайлаачээ/ажилуулж байдаг, Эрчүүдийн холбооныхонд баярлалаа.
2018-11-27
Архи мөнгө 2-ын үнэрийг андахгүй дагаж явдаг зальжин этгээд бол энэ цогтсугар гэгч болой. Үнэн сэтгэлээс хүнд туслах сэтгэл энэ бөөсд байдаггүй юм шүү
2018-11-27
Архи мөнгө 2-ын үнэрийг андахгүй дагаж явдаг зальжин этгээд бол энэ цогтсугар гэгч болой. Үнэн сэтгэлээс хүнд туслах сэтгэл энэ бөөсд байдаггүй юм шүү
2018-11-27