МАН-ынхан саарал байшингаа НУРААХ нь
2018-11-27

Жоомоо алах гээд гэрээ шатаадгийн үлгэр МАН-д нүүрлэжээ. МАН-ынхан хоёр хуваагдаж, ээлж дараалан мэдээлэл хийн, саарал байшингаа “шатаах”-аар зэхэж буйгаа илтгэлээ. МАН-ын 65-ын нэг хэсэг нь Засгийн газраа аврахаар, нөгөө хэсэг нь унагахаар тэмцэлдэж байна.

 

Т.Аюурсайханы ахалсан Засгийн газрыг АВРАХ 35 гишүүн

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзжээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэгт “Засгийн газрыг огцруулж болохгүй” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн байна. Ингэхдээ Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, сахилга бат, хариуцлагыг чангатгах ёстой гэсэн улс төрийн шийдвэр гаргасныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ч.Улаан нар танилцуулав.

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн даргалдаг Удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжиж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн бичигт 35 гишүүн гарын үсэг зурсан гэнэ.

 

Д.Хаянхярваагийн ахалсан Засгийг газрыг УНАГАХ 27 гишүүн

 

 

Харин нөгөө талд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн 27 гишүүн бий. Тэд Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-д уламжлаад буй. Тэдний саналыг ойрын хугацаанд хэлэлцэх бөгөөд энэ үеэр ашиг сонирхлын зөрчилтэй сайд нар санал хураалтад оролцох ёсгүй гэсэн шинэ “дүрэм”-ийг 27-ын бүлэг гаргаж ирэв. Өөрөөр хэлбэл ЖДҮХС-гийн зээлд нэр нь холбогдсон сайд нар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэх хуралдаанд оролцох ёсгүй хэмээн үзжээ. Энэ тухайгаа тодруулахаар АТГ-ын дарга Х.Энхжаргал, Ерөнхий прокурор Б.Энх-Амгаланд “хов” хүргэж буйгаа өнөөдөр мэдээлэв.

 

Д.Лүндээжанцан, Б.Батзориг хоёр хаачих вэ

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “аврах”, “алах” хоёр баг ийн бүрджээ. Харин тэднээс сугарч үлдсэн хоёр хүн бий. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Батзориг хоёрын гарын үсэг хаашаа эргэх нь одоогоор тодорхойгүй байна. Тэднийг Засгийн газрыг огцруулахгүй талд байгаа гэж мэдээлсэн ч гарын үсгээ зураагүй учраас баталгаатай итгэл үнэмшил биш. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гэхэд хаашаа ч эргэж магадгүй. Тэр гарын үсэг зураагүй гээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй, саналаа унагаахыг үгүйсгэх аргагүй. Б.Батзориг ч ялгаагүй. Хэдийгээр тэр У.Хүрэлсүхийн багт байсан ч огцорсон Ж.Бат-Эрдэнийн адил унагах 27-ын талд саналаа өгч ч магадгүй. Улс төр болоод улстөрч хаашаа эргэхийг таахын аргагүй.

 

Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг 35 гишүүн дэмжсэнээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт бага ч болов гэрэл туслаа. Гэхдээ энэ гэрлийг хаах гарцыг 27-ын бүлэг олж, хууль хяналтын байгууллагын удирдлагуудад хандлаа.

 

Дээр нь АН-ын бүлгийн 9 гишүүн хэрхэх вэ. Хэдийгээр АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах саналаа дахин нотолсон ч яг кноп дарах агшинд хэн нэгний эсвэл хоёрын санаа бодол нь өөрчлөгдөж, суудлаа эзэнгүй орхиж ч болзошгүй. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах кнопыг аль хэдийнэ дарчихсан суугаа. Тооны харьцаагаар авч үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяа бие даагч гишүүн С.Жавхлангийн мэдэлд байна. Тэр хэнийг нь ч дэмжихгүй гэсэн бөөрөнхий байр суурь илэрхийлж, өөрийгөө үнэд оруулаад буй.

 

Ямартай ч “Ах” намынхан хоёрын хоёр саарал ордонд багтаж ядан тэмцэлдэж байна. Төрийн ажлыг гацаасан төрийн эрхийн төлөөх тэмцлээ хурдан дуусчихвал тун зүгээр санж.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Kenchbish:
SAID BUUHAARAA elchin boldog neg jishigbaidag manai ES hezee neg tsagt elchingeer ali neg ulsad suuh bolvol ter ulsiin turiin terguun itgemjleh juuhiig ni avahbolov uu? Yalanguywa haantai ulsuud...
2018-11-29
Kenchbish:
SAID BUUHAARAA elchin boldog neg jishigbaidag manai ES hezee neg tsagt elchingeer ali neg ulsad suuh bolvol ter ulsiin turiin terguun itgemjleh juuhiig ni avahbolov uu? Yalanguywa haantai ulsuud...
2018-11-29
uh:
odoo sain muugaaraa yalgarlaa.27bol horongotei mongotei ni bna ter omnogobiin amarzaya demii bna bas zeel absan gishuud 27d orj oroh oron haih ni tun hetsuu dee
2018-11-28
zochin:
ENE AYURSAIKHAN , OYUNERDENE nariig hen songoboo Yu ch hkiikhj chadahkgyi khudal yrina ,bolobsrol mash muu hkaragddag hkelj yrij byi ni neg l namiin telee Ed nar busad zaluuchuudaasaa icheesei, medehkgyi zyilee meddeg bolj yrikhaasaa iluu busdaasaa asuugaach, hkutgan uimuulgch ayursaikhniig hkurdan zailuul , Oyunerdene 60 tr s eer zyiliig medehkgyi , hkarbard tegseegyi gej bichsen bna, unen baikhaa
2018-11-28
Sodnom:
Zaluuchuud MGL-g Ukrain bolgoh vii dee.
2018-11-28
Zochin:
Хзрэлсүх сайдыг маш олон хүн дэмжиж байгаа шүү!
2018-11-27
Зочин:
Хэдхэн л гишүүн сайд бий л дээ!
2018-11-27
Зи г эхлээд зайлуул. Дараа нь женког огцруул. Тэр хувийн эрх ашгийн төлөө Алтанхуягийн ЗГыг буулгаж сөрөг хүчний талд орж блаа. Ийм л төрийн хутгуурууд Монголоор тоглож бна
2018-11-27
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксизмын үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчиллагсад булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж монголын ард түмний толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглосоор явна.
2018-11-27
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
2018-11-27
Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .
2018-11-27
Зочин:
Хэдхэн л гишүүн сайд бий л дээ!
МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бүлэг Засгийн газрыг огцуулах эсэх асуудлыг авч хэлэлцэж байна гэдэг чинь Монгол төрийн дээр нам гарсныг нотлох хөдлөшгүй нотлох баримт мөнөөс мөн. Түй!!!
2018-11-27
Харийн боол чи Монголчууд бидний дунд яс хаяхаа хэзээ болих вэ. Байнга л үймээн самуунд уриалж бослого тэмцэл ярих юм. Хохь чинь шүү ацаа
2018-11-27
Лүндээ гишүүн явах цаг болжээ!
2018-11-27
АН болон МАН төрийн тэргүүндээ хандаж хэлэхэд төр засгаараа ахиж битгий оролдоочээ. Энэ улс чинь ард түмэн чинь сөхрөх нь байна шүү. Дээр нь та бүхний үйлдэл хэрүүл чинь талцуулан хэрэлдүүлж, маргалдуулж тэртээ тэргүй амьдралаа яаая гэж бгаа бидэнд дарамт болж, нийгмээрээ стресстүүлж бна шүү. Улсаа , ард иргэдээ хэзээ нэг бодох вэ.
2018-11-27
Иргэн:
Зөв залуучууд аа. Та нар Монгол эх орноо аврахын төлөө тэмцлээ зогсоож болохгүй шүү. Энэ хоногоо хүлээсэн шуналтнуудыг одоо л дарж авахгүй бол монгол эх орон минь дуусахаар болчихсон байна
2018-11-27
Sodnom:
Zaluuchuud MGL-g Ukrain bolgoh vii dee.
Харийн боол чи Монголчууд бидний дунд яс хаяхаа хэзээ болих вэ. Байнга л үймээн самуунд уриалж бослого тэмцэл ярих юм. Хохь чинь шүү ацаа
Иргэн:
Төрд удаан ажиллаж идэж ууж цүндийхээрээ монгол эх орноо боддоггүй болчихдог юм байна. Лундаажанцан, Гомбожав гээд төрийн тулхтай түшээд гэж ард иргэд итгэдэг байлаа. Гэтэл юу болж байнаа. Ёстой тар нь танигдаж байна. Тэд нар эх орноо гэх сэтгэлгүй юу ч мэдэрдэггүй амин хувиа хичээсэн малнууд байсан байна ш дээ
2018-11-27
Угаасаа бүгдээрээ огцорвол таарна. Энхболд, Хүрэлсүх бүгд. УИХ, ЗГ унавал дахин босгох гэж их мөнгө гарна гэдэг худлаа. Засагт мөнгө байгаа шд. Мэддэг хүмүүс нь тэгж байна. Угаасаа ард түмэнд мөнгөгүй харагдуулах гэж улс орны эдийн засаг хямралтай байна энэ тэр гэж худлаа ярьдаг байхгүй юу. Энэ хэд идэх болохоор зөндөө л идэж байгаа биз дээ.ЖДҮ энэ тэр гээл хаанаас л бол хаанаас мөнгө гаргаж ирээл. Үлдсэн 28 санд нь бүр хэд хэдэн засгийн газар байгуулах ч мөнгө байгаа. Тм болохоор ард түмэн минь хуурталгүй шинэ ИХ,ЗГ байгуулах хэрэгтэй Албаар улс оронг ядуу зүдүү харагдуулж, ард түмнийг нь мунхаг дорой байлгах хужаагийн бодлого явагдаж байгаа шд.Яахаараа алтан дээр суусан мөнгөн уултай /Асгатын мөнгөний орд/ улс орон ядуу байдгийн. Миний эх орон баян шд. Муу амалсан балиар юмнууд тэгж худлаа ярьж албаар улс оронг ядуу байлгаж байгаан. Бүгд хоорондоо хэрэлдээд зайлцгаа
2018-11-27
МАН олон арван жилйин түүхтэй олон зуун мянган гишүүдтэй нам. Жинхэнэ эх орончид ард түмний төлөөлөл нам. Тэрнээс биш ганц хоёр гацаагчийн далдаас утсан хүүхэлдэйгээ ашиглаж удирддаг нам биш ээ.
2018-11-27
Иргэн:
Хүрэлсүх минь хаглан бутлах үйл ажиллагаагаа зогсоож, шатахууны үнэ, долларын ханшид анхаарлаа хандуул. Сагсуу, зан араншин муутай хүнд ерөнхий сайд тохирох алба биш байна.
2018-11-27
Иргэн:
Хүрэлсүх минь хаглан бутлах үйл ажиллагаагаа зогсоож, шатахууны үнэ, долларын ханшид анхаарлаа хандуул. Сагсуу, зан араншин муутай хүнд ерөнхий сайд тохирох алба биш байна.
2018-11-27
зочин:
27 дайсан айж эхэлсэн байна. Засаг унахгүй нь тодорхой боллоо. Шударга ёсны төлөө тэмцэл эхний ялалтаа авч байх шиг байна, Монголын ард түмэн Ерөнхий сайдаа дэмжиж байгаа,,, Миеэ үг дуугүй зайл аа, Засаг унаж, эдийн засаг, ард түмний амьдрал унахгүй юм шиг байна аа, Ура
2018-11-27
Zochin:
Ene Ulaan urbagch boloojee Khurelsukh ard tumniig turkhirkhaa bson deer dee
2018-11-27
Zochin:
Хзрэлсүх сайдыг маш олон хүн дэмжиж байгаа шүү!
Zochin:
Khurdan shig zasagaa ogtsruulaad daraagiin zasagaa burduulee
2018-11-27
Neeree:
Neeree gemt xyn gilbelzene,yag onoj xeljee
2018-11-27
Зочин:
Ерөнхий сайд их цэвэрлэгээг эргэж буцалтгүй эхлүүлсэн гэдгийг зарлангуут 27 гишүүн айж сандарч эхлэжээ. Гэмт хүн гэлбэлзэнээ гэж.
2018-11-27
Урвагч Улаан ичээч. Энлээд МАН-аас МАХН-руу урвасан, дараа нь МАХН-аас урвасан, Одоо Энхболдоос урвалаа. Дараань Хүрэлсүхийгээ хөнтөрнө.
2018-11-27
Ард:
Энэ хэдэн урвагч нар хол явахгүй дээ ! Ард түмэн харин харж байна ! Огцруул!
2018-11-27
Zochin:
Mie-geer tolgoiluulsan deeremchdiin buleglel sunuh talruugaa yavj baina.honi hurga shig saihan ylgarch bainadoo. Hurelsuhee chamaig ard tumen demjij baigaa sain uzne shuu hu
2018-11-27
Иргэн:
Энэ 35 чинь бараг бүгдээрээ ЖДҮ-чид л байна ш дээ
2018-11-27