Хятадын гэрэл зурагчин Шинжаанд сураггүй болжээ
2018-11-28

Хятадын гэрэл зурагчин Лу Гуанг Шинжаан мужид очих үедээ сураггүй болсон байна. 

 

 

Уг мэдээллийг зурагчны эхнэр Ху Хиаоли олон нийтэд мэдэгдэж, тусламж хүсчээ.

 

Зурагчин гэр бүлийнхээ хамтаар АНУ-ын Нью Йорк хотноо амьдардаг юм. Тэрбээр өнгөрсөн сарын 23-ны өдөр урилгаар ярилцлага өгөхөөр Шинжаан мужид ирсэн аж. Харин энэ сарын 3-наас эхлэн тэрбээр холбоо бариагүй гэнэ.

 

Хожим нь түүнийг БНХАУ-ын Аюулгүй байдлын агентлагийнхан авч явсан гэж эхнэрт нь хэлжээ. 

 

Ху Хиаоли Британийн "ВВС"  агентлагт "Нөхөр минь Засгийн газрынхаа эсрэг ямар нэгэн өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулсан эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна" гэж ярьсан байна. 

 

Ирэх долоо хоногт хосын хуримын 20 жилийн ой болох ба Ху ярилцлагынхаа үеэр "Энэ дурсамжтай өдөр нөхрөө харахыг хүсч байна. Тэр минь зүгээр л уран бүтээлч" гэж хэлжээ.

 

Лу Гуанг ихэвчлэн Хятадын байгалийн бохирдол болон хэрхэн иргэдэд нөлөөлж буйг дурандаа буулгадаг юм. 

 

Тэрбээр 2008 онд шилдэг гэрэл зурагчдыг шалгаруулдаг "Henri Nannen Award"-аас шагнал хүртэж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Нэг муу хужааалга болоо л биз хэнд хамаатай юм бэ
2018-11-28