Химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 22 хүн амиа алджээ
2018-11-28

БНХАУ-ын Хэбэй мужийн Занжиакоу хотноо үйл ажиллагаа явуулах химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

"Уг дэлбэрэлтийн улмаас 22 хүн амиа алдаж, 22 хүн шархадсан" гэж тус улсын төрийн мэдлийн "Синьхуа" агентлаг уламжлав. 

 

Үйлдвэр дэлбэрэхээс гадна авто зогсоолд байсан олон тооны машин шатжээ. Албаныхан "Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Дэлбэрэлтээр 50 гаруй авто машин өртөж, шатсан" гэжээ. 

 

Занжиакоу хот нийслэл Бээжингээс 156 км-ийн цаана байрладаг билээ. Бээжин хот 2022 онд өвлийн олимп зохион байгуулагдах юм. Энэ мэт гэнэтийн ослууд эрх баригчдын сэтгэлийг ихээх түгшээх болжээ.

 

Эргэн сануулахад өнгөрөгч 2015 оны наймдугаар сард Тяньжин хотноо химийн үйлдвэрийн агуулах дэлбэрч, 165 хүн амиа алдсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Жанчхүү буюу Чуулалт хаалга хот бээжингээс нааш байдаг, нэг хэсэг өвөрмонголын нийслэл байсан
2018-11-28