Кейти Холмс нууцаар хуримлажээ
2018-11-29

Холливуудын нэрт жүжигчин Жейми Фокс, Кейти Холмс нарыг нууцаар хуримласан хэмээн эх сурвалжийн мэдээллээс иш татан "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Хос энэ оны дундуур Францын нийслэл Парис хотноо хуримласан гэнэ.

 

Шар хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг уран бүтээлчид батлаагүй байна. 

 

Өдгөө 39 настай Кейти өнгөрөгч 2012 онд жүжигчин Том Крузээс албан ёсоор салсан юм. Тэд гэрлэлтээсээ Сури гэх охинтой билээ.

 

Хэсэг хугацаанд ганц бие байсан Кейти 2013 оноос Фокстой болзох болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин