Монгол эрэгтэйчүүдийн 49.1 хувь нь тамхи татдаг
2018-11-29

 

Дэлхий нийтээр 11 дүгээр сарыг уушгины хавдарт анхаарал хандуулах сар болгон тэмдэглэдэг бөгөөд тамхины хэрэглээ нь уушгины хавдрын гол шалтгаан юм.

 

Манай улсад 2017 оны байдлаар 2.9 тэрбум ширхэг тамхи импортолж, 141 тэрбум төгрөгийг зөвхөн тамхи импортлоход зарцуулжээ. Монгол Улсад насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1%, эмэгтэйчүүдийн 5.3% нь тамхи татаж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна.

 

Монгол Улсад 2017 онд нэмэгдсэн импортын тамхины татвар, 2018 онд нэмэгдсэн онцгой албан татвар нь хууль бус тамхины нөхцөл байдалд нөлөө үзүүлсэн эсэх асуудлаар болон тамхины хяналтыг сайжруулах чиглэлээр дэлхийд тэргүүлдэг Өмнөд Африк, Австрали, Гүрж зэрэг орны тэргүүн туршлага, ололт амжилтаас хуваалцах хэвлэлийн бага хурлыг Хавдрын Үндэсний Зөвлөл байгууллагаас өнөөдөр Новотел зочид буудлын 2 дугаар давхрын хурлын танхимд зохион байгуулах юм. 

Shuud.mn
Сонин хачин