Путинээс эмээсэн Порошенко "НАТО"-аас тусламж хүсчээ

Керчийн хоолойд болсон үйл явдалтай холбогдуулан Украины Ерөнхийлөгч Петр Порошенко "НАТО"-аас тусламж хүссэн талаар "CNN" агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч мөн "НАТО"-ийн захирагчтай утсаар ярьсан гэнэ.
Тэрбээр "НАТО"-ын удирдлагуудыг нэн даруй Азовын тэнгис рүү хөлөг онгоц илгээж, ОХУ-ын талд цохилт өгөхийг хүсчээ. Уг хүсэлтийг хариуд "Би Украинд бүх талаараа туслалцаа үзүүлэх болно" гэж "НАТО" мэдэгдэв.
НҮБ, Европын холбооноос ОХУ болон Украиныг нэг нэгнээ өдөөн турхирахгүйгээр дипломатч аргаар ярилцаж, асуудлаа шийдвэрлэхийг уриалаад буй юм.
Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц Азовын тэнгисийг гатлан Мариуполь боомтод хүрэхээр явах үедээ ОХУ-ын усан хилийг зөрчсөн аж. Тэд Оросын эргийнхний анхааруулгыг үл тоон хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр байсан учир Оросууд хүч хэрэглэн эдгээр хөлгүүдийг нь олзолж, цэргүүдийг нь баривчилжээ.
Уг үйл явдлын дараа Порошенко ОХУ-тай хиллэх бүс нутгууддаа 30 хоногийн хугацаатай ЦЭРГИЙН ДЭГЛЭМ тогтоож, шаардлагатай гэж үзвэл хариу цохилт өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр "Энэ бол тавилттай жүжиг: Порошенко зүгээр жүжиг тавьж, газарт унаад буй рейтингээ өсгөхийг санаархаж байна. Тэр ОХУ-ын нэр хүндийг санаатайгаар унагаж, үүнийхээ хариуд ихээхэн шан хүртэж байгаа" гэж мэдэгджээ.
Крымийн шүүх баригдаад буй Украин цэргүүдэд зургаа хүртлэх жилийн ял төлөвлөж буйгаа зарласан юм. Нийт
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ