УИХ-ын гишүүн асан Г хүчингийн хэрэг үйлдэхийг завджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 хороонд байрлах “Вива сити” орон сууцны хорооллын байранд энэ сарын 26-27-нд шилжих шөнө 28 настай эмэгтэйг УИХ-ын гишүүн асан Г гэгч этгээд хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Хохирогч эмэгтэй цагдаагийн байгуулалгад өргөдөл гаргасан байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн асан Г болон түүний найз Э нар бүлэглэн бүсгүйг хүчиндэхийг завдаж, улмаар биед нь гэмтэл учруулсан аж.
Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ