Украины асуудлаас болж Трамп, Путинтэй уулзахаас татгалзжээ
2018-11-30

Керчийн хоолойд болсон үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хийхээр төлөвлөөд байсан дээд хэмжээний уулзалтаа цуцалсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо өнөөдөр "Их 20" дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхлэх юм. Уг уулзалтын эхний өдөр ТРАМП-ПУТИН нар уулзахаар тохиролцоод байжээ. 

 

Трамп Вашингтоноос  Буэнос Айрес хот руу нисэхээсээ өмнө өөрийн твиттер хуудастаа "Украины хөлгүүд болон усан цэргүүд гэртээ хариагүй. Би өмнө нь төлөвлөсөн Путинтэй хийх уулзалтаа цуцлахаар шийдвэрлэлээ" гэж жиргэжээ. 

 

Украины тэнгисийн флотын гурван хөлөг Азовын тэнгисийг гатлан Мариуполь боомтод хүрэхээр явж байхдаа ОХУ-ын хилийг зөрчжээ. Уг үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын талаас хил зөрчсөн хөлгүүдийг олзолж, багийн 24 гишүүнийг нь баривчлаад буй юм.

 

АНУ, Украины гол холбоотон улс бөгөөд Ерөнхийлөгч Петр Порошенкогийн хүсэлтээр Трампыг Путинтэй хийх уулзалтаа цуцалсан гэж олон нийт үзэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
varane:
Odoo Putin Trampiig uulzaya gej guigaad baigaa yam uu. Teneg garchig tavih yam.
2018-11-30