Гүрж түүхэндээ анх удаагаа ЭМЭГТЭЙ ерөнхийлөгчтэй боллоо
2018-11-30

Гүржийн Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай зохион байгуулагдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Уг сонгуульд Мөрөөдлийн намаас нэр дэвшсэн Саломе Зурабишвили ялалт байгуулжээ. Тус улсын Сонгуулийн хороо өчигдөр 17.00 цагт төв телевизээр сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулсан байна. Саломе Зурабишвили нийт сонгогчдын 59.2 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч Григол Вашазе 40.8 хувийн санал авчээ.

 

Сонгуулийн ирц 56.23 хувьтай байсан ба ялагчийг 1.1 сая гаруй хүн дэмжсэн бол Вашазег 780 мянган хүн дэмжжээ

 

Саломе Зурабишвили тус улсын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон анхны эмэгтэй болж байна.  Тэрбээр ийнхүү улсаа ирэх зургаан жилийн хугацаанд тэргүүлэх ба ирэх сарын 16-нд тангарагаа өргөж, ажлаа хүлээн авна. 

 

Зурабишвили 1952 онд Францад мэндэлсэн ба  2004-2005 онд тэрбээр Гүржийн гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж байжээ.  Энэ оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд Францын иргэншлээсээ татгалзсан түүхтэй. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин