ҮХЦ: Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн тухай УИХ-ын тогтоолыг хүчингүй болгов
2018-11-30

Үндсэн хуулийн цэцэд хандаж нэр бүхий иргэд  Улсын Их Хурал нь 2018 оны 62 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлаж улмаарҮндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ.

 

Үндсэн хуулийн цэцдунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд УИХ-ындээрх тогтоолнь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

 

Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авч хэлэлцэж улмаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тогтоол гаргажээ. ИймээсҮндсэн хуулийн цэцийн өнөөдрийн  Их суудлын хуралдаанаар уг маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэв.

 

Хуралдаанаас “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”,  “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хуульзүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж Үндсэн хуульд  заасныг тус тусзөрчсөн тул энэхүү тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн УИХ-ын 76 дугаартогтоолыг хүчингүй болгов.

 

Shuud.mn
Сонин хачин