Увс, Завхан аймгийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлалаа
2018-12-01

Увс аймгийн ихэнх нутгаар 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 1,2-ний өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангаран улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваа хаагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй тул иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаангом хот, бусад сумдаас гадагш гарах автозамын хөдөлгөөнийг 2018.11.30-ны өдрөөс 2018.12.02-ний 08 цаг хүртэл хугацаанд түр хязгаарлалаа.

 

 

Мөн Завхан аймаг дахь цагдаагийн газрын даргын тушаалаар байгаль цаг уурын аюултай үзэгдлээс шалтгаалан Улиастай сум болон бусад сумын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 12.00 цагаас байгалийн аюултай үзэгдэл намдах хүртэл түр хугацаагаар хаажээ.

 

Shuud.mn
Сонин хачин