Женнифер Гарнер: Зүрх минь Аффлекийг дахин хүлээн авахгүй
2018-12-02

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Гарнер “US Weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд гэр бүлийн тухай өгүүлэх “The Tribes of Palos Verdes” кинонд тогложээ. 

 

 

-Та ирэх ондоо ямар өөрчлөлт хийхийг зорьж байна?

 

-Зүгээр л хүүхдүүдийнхээ сайн ээж бас найз нь байхыг хүсч байна.

 

-Та холливуудын үлгэр жишээ гайхалтай ээжүүдийн нэг. Танай гэр бүлийн уур амьсгал үнэхээр гайхалтай санагддаг?

 

-Хүүхдүүдийнхээ дотор орж үзээгүй учир хэрхэн хариулахаа мэдэхгүй байна. Тэдний хувьд хэзээ ч өөрчлөгдөхгүй нэг номерийн хүн баймаар байна. 

 

-Дэлхийн бүх эцэг, эх хүүхдүүдийнхээ нэг номер байхыг хүсдэг байх. Гэхдээ хүүхдүүд нас биед гүйцэхээрээ гэр бүлийнхэнтэйгээ цагийг тун бага өнгөрүүлдэг. 

 

-Энэ бүхнээс л урьдчилан сэргийлж, хичээж явна. 

 

-2018 оны гол дуулианы нэг бол Бен Аффлек та хоёрын салалт байсан. Энэ талаар?

 

-Сэтгэл эмзэглэсэн сэдэв. 

 

 

-Гурван хүүхдийн эцэг, эх болсон та хоёрт салах шийдвэр гаргах амаргүй байсан байх?

 

-Тийм шүү. Хэтэрхий хүнд байна. Гэхдээ хүүхдүүдийнхээ төлөө нулимс дуслуулаагүй. 

 

-Холливуудын бат бөх гэр бүл яагаад салах болов гэдэг олны анхаарлыг татаж буй сэдэв?

 

-Зүгээр л сэтгэл хөрсөн. Гэхдээ сэтгэл хөрөхөд олон хүчин зүйлс нөлөөлсөн. 

 

-Аффлек шинэхэн дурлалтайгаа учирсан. Хүн бүхэн мэдэж байгаа. Гэхдээ л та хоёрыг эргэн нийлэх байх гэдэг хүлээлт олны дунд байсаар байгаа?

 

-Аффлекийн зүрх хэдийнэ өөр бүсгүйг хайрлах болсон. Тиймээс их зүйлийг биднээс хүлээх хэрэггүй. Зүрх минь Аффлекийг дахин хүлээн авахгүй. 

 

 

-Та хэзээ шинэхэн дурлалтайгаа учрах вэ?

 

-Үнэхээр хэлж мэдэхгүй байна. Дахин дурлана гэхээс эмээж байна. 


Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин