Ник, Чопра нар Энэтхэг заншлаар хуримлажээ
2018-12-02

Дуучин Ник Жонас болон жүжигчин Приянка Чопра нар албан ёсоор хуримаа хийсэн талаар  "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Хуримын ёслол сүйт бүсгүйн төрсөн нутаг болох Энэтхэгийн Жодпхур мужийн "Umaid Bhawan Palace" гэх зочид буудал зохион байгуулагдсан байна. 

 

Хос Энэтхэгийн үндэсний хувцсаар гоёхоос гадна олон зуун зочинтай нүсэр хурим хийжээ. 

 

 

Өдгөө 35 настай Чопра нөхрөөсөө 10 насаар эгч ба хос энэ оны гуравдугаар сараас болзож буйгаа мэдэгдсэн юм.

 

 

Тэд ийнхүү хагас жилийн дараа хуримласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин