Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган болно
2018-12-03

08:30 цагт Төрийн ордны их танхимд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад төр, төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь" сэдэвт үндэсний чуулган эхэлнэ. Утас  91915340, 99931551.

 

10.30 цагт Өнөөдөр "Сар бүрийн 3" цусаа бэлэглэх өдөр. Тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, урамшуулах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр донорын үйлсийг сурталчлах өдөрлөгийн үйл ажиллагаа ЦССҮТ-ийн төв байранд эхэлнэ.

 

11.00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрахад эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өнөөгийн амьдрал, бие даан амьдрах эрх гэх мэт бодит нөхцөл байдлыг харуулсан "БИД НЭГ ТЭНГЭРТЭЙ" фото зургийн үзэсгэлэн BlueMon 1 давхарт NORPHEI ART GALLERY -д нээгдэнэ. Утас 99095302

 

11:30 цагт ХХААХҮЯ-ны гадаа талбайд орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж суурилуулсан Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашиныг зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Холбоо барих утас: 8001-9000

 

13:00 цагт Үндэсний мэдээллийн төвд Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй УИХ гэж байх уу сэдвээр буюу төрийн эрхийг хууль бусаар авсан УИХ-ыг тараах талаар Гал Үндэстэн, Их цааз их эргэлт зэрэг иргэний нийгмийн маш олон байгууллагууд нийлж мэдээлэл хийнэ. 

Shuud.mn
Сонин хачин