Америкчууд Талибан бүлэглэлийн командлагчийг устгажээ
2018-12-03

АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр Афганистаны алан хядах "Талибан" бүлэглэлийн командлагч амиа алдсан талаар Пентагон мэдээллээ. 

 

 

Афганистаны өмнөд хэсгийн Хилманд мужид америкчууд цохилт өгөх үеэр командлагч Мулла Абдул Манан Ахунд амиа алдсан гэнэ. 

 

Уг мэдээллийг Талибаны хэвлэлийн албанаас баталж, Бид томоохон алдагдал хүлээлээ. Тун удахгүй хариуг нь барих болно" гэж мэдэгджээ. 

 

Афганистаны дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Недам Дани "AFP" агентлагт "Муллагийн үхэл талибанчуудад томоохон цохилт болсон. Тус бүлэглэлийнхэн сэтгэл санааны хувь дорой байгаа" гэж ярьсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин