Алга болсон иргэнийг таван цагийн турш хайж олсон ч, зугтжээ
2018-12-03

 

Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав)-ын Галуут багийн “Оросын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/  тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин Дашбалбар сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 14:00 цагийн орчимд адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай мэдээлэл энэ сарын 2-ны өдрийн 18:27 цагт иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:55 цагт тус багийн “Галуут нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ иргэн Т-гийн малын хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон боловч тухайн иргэн морио унаад зугтсан байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Түүнийг чөлөөтэй орхиоч ээ.Нэг туслах малчны араас бүлэг бүлгээрээ бөөн хүчээр хөөгөөд ямар сайхан завтай улс вэ
2021-11-23
яадаг тэнэг вэ аварч байхад алах гэлээ гэдэг шиг
2018-12-04
ххх:
зайлуул амарч байсан бнашдээ
2018-12-03