"Шар хантаазтан"-ууд Парис хотыг түйвээлээ
2018-12-3

Францын нийслэл Парис хотноо "шар хантаазтан"-ууд хэмээн өөрсдийгөө нэрлэсэн иргэд өнгөрөгч амралтын өдөр томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Иргэд татварын өсөлтийн эсрэг ийнхүү тэмцэж буй юм. 

 

 

Жагсагчид өчигдрийн жагсаалын үеэр замдаа тааралдсан авто машинуудыг шатааж, дэлгүүр болон худалдааны төвүүдийг тонон дээрэмдсэн байна.

 

Мөн түүхийн дурсгалт байгууламжууд дээр шүршдэг будгаар хараал зэргийг бичиж танхайрсан учир цагдаагийнхан жагсагчдын эсрэг хүч хэрэглэжээ.

 

 

Цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд даралттай ус, шүршдэг будаг болон цахилгаан бороохой ашигласан аж. 

 

Мөргөлдөөний үеэр  133 хүн гэмтсэн ба 23 нь цагдаагийн албан хаагч гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин