У.Хүрэлсүх гишүүдтэй тооцоо бодох уу, сайд нартаа хариуцлага тооцох уу
2018-12-03

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. Эрх баригч хүчний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж шийдвэрлэхэд парламент үнэмлэхүй олонх нөлөөлсөнгүй. Харин С.Жавхлан, Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарын санал хүч нэмэв.

 

Эдүгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийг нь огцруулахаар гарын үсэг зурсан намын гишүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Юутай УИХ-ын дарга М.Энхболд, гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат нарын нэр бүхий эрхмүүд намын батламжаа хураалгах жагсаалтыг тэргүүлж байгаа. Учир нь дээрх нэр бүхий гишүүдий тус намын Хяналтын хороо хөөх шийдвэр гаргаад буцсан. Харин одоо Засгийн газартайгаа үлдсэн Ерөнхий сайд гишүүдтэйгээ тооцоо бодохоос ажлаа үргэлжлүүлэх үү, сайд нартаа хариуцлага тооцох уу гэдгийг олон нийт ажиглаж байна.

 

У.Хүрэлсүхийн Засгийн газраас  ЖДҮХС-гийн асуудалд ЗТХ-ийн сайд Я.Содбаатар холбогдон шалгагдаж байгаа бол гишүүд ЗТХ-ийн сайд Ц.Даваасүрэн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нарт хариуцлага тооцохыг шаардаж байгаа.

 

Өөрийнх нь эсрэг огцруулах гарын үсэг зурсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг “өөрийнх нь хүсэлт”-ээр  огцруулаад зогсохгүй намаасаа хөөхөд ч бэлэн байгаа. Ер нь  намын гишүүдээ  хөөх эсэх нь  МАН-ын дарга У.Хүрэлсүхийн мэдэлд ч, УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эрх түүнд байхгүй.  Гэхдээ харуицлагын сэлмээ эргүүлж байна гээд намынхаа аппаратын бүрэлдэхүүнийг хөөж, туух нь ирэх сонгуульд нь халтай. 

 

Хэдийгээр “Нийгмийн хүсэн хүлээсэн удирдагч, ардын Засгийн газар” гэсэн тодотголыг  өөртөө зүүхээр үг хэлэх болгондоо давтан ярьж байгаа. Харамсалтай нь  олон нийт төр түвшин, түмэн олон амгалан байхыг илүүд үзэж байгаагаас бус  “Хаа нэгтээгээс сэлэм гялалзуулсан ардын баатар” гарч ирээсэй гэж бодох байтугай зүүдлэх ч үгүй, мэдэж эр хүн болгон баатар болохыг мөрөөддөг.

 

Цаашлаад сөрөг хүчний Засгийн газрыг огцруулахыг дэмжих улс төрийн шийдвэрийн эсрэг кноп дарсан гурван гишүүндээ АН ямар хариуцлага тооцох бол. Мэдээж тэдэнд  МАН-ыг дэмжсэндээ бус У.Хүрэлсүхийн талд ажиллах шалтгаан байсан. Ер нь аль ч парламентад сөрөг хүчин нь хамтарсан Засгийн газар л байгуулаагүй бол  эрх баригч хүчний удирдсан Засгийг огцруулахыг дэмжиж кноп дардаг. Харин энэ удаад сөрөг хүчний нэр бүхий гишүүд ямар нэг асуудлаар барьцаалагдсан, гар нь,нэр нь цэвэр бус эрхмүүд байна гэж олон нийт дүгнэж байна.

 

 Цаасан дээрх эдийн засгийн өсөлт айл өрхөд мэдрэгдэхгүй явсаар гурав дахь онтойгоо золгож байгаа нь үнэн. Өнөөдөр олон нийт эдийн засаг өсөхийн хэрээр иргэдийн амьжиргаа сайжирдаг гэсэн ойлголтод итгэхээ ч больсон. Эдийн засаг өссөн өсөөгүй тус тус амьжиргааг дээшлүүлээд явах нь зах зээлийн системтэй улс орны иргэдийн үүрэг гэдгийг олон нийт ухамсарлаад байгаа. Харин улсын төсвийг бүрдүүлдэг татвар төлөгчдийн мөнгө мэдэлтэн, албан тушаалтнуудын хүрээллээр эргэлдэж, хуваарилагдагийг өнгөрсөн сард мэдэхийн дээдээр мэдэж авлаа. Олон нийтийн нэр зээлдэж, элдэв сан үүсгэн,  төсвийг нь өөрсдөдөө хуваарилсаар ирсэн тогтолцоо хэзээ устахыг таашгүй.

 

Өнгөрсөн хугацаанд МАН иргэдийн амьдралын баталгааг дээшлүүлж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлж чадаагүй, намынх нь хагарал төрийг хямраах хэмжээнд хүргэсэн он жилүүд байлаа. Тиймээс бүрэн эрхийнхээ сүүлийн жилүүдэд улсаа хөгжүүлнэ гэж ярих үлгэрт нь хэн итгэх билээ. Дотоодын баялаг бүтээгчдээс эхлээд иргэд хүртэл итгэлээ алдаад байхад гадаадын хөрөнгө оруулагчид зугатах нь аргагүй. 

 

Ирэх сар, өдрүүдэд иргэд Засгийн газраас ямар нэг хүлээлтгүйгээр ажил, амьдралаа үргэлжлүүлсээр байх болно.  Учир нь Засгийн газрыг У.Хүрэлсүх нь тэргүүлнэ үү, шинэ Ерөнхий сайд томилогдоно уу, олон нийтэд падгүй асуудал байлаа. Харин эрх баригчдын тэмцэл хэрхэн үргэлжлэх нь анхаарал татсаар байх биз. 

Н.Энхбат

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Одоо өөрсдийнхөө талын хүмүүсийг тавь гэж байгаа юм уу
2018-12-03
Zochin:
Sarangerel gedeg jaijiisan xiimel nyyrtei ybdaltai abgai ene namiin xyyxnyydiig xarlyylj xob yrij talzyylsaar bgaad ganzaaraa yldlee de, Zogzolmaa bol Sarangereliin derged namd xybi nemeree oryylsan xyn shy,
2018-12-03
энхбат:
Энэ Хүрэлсүх сагсалжиж гарч ирж тарааж бутаргаж байснаас өөр юу хийж байсан юм бэ? МАХН-ыг хуваасан,Н.Энхбаярт нам байгуулах боломж олгосон, одоо МАН-аа 2 хуваалаа,бид өөдийн нар харахгүй нь ч тодорой л боллоо,харин бид өөрсдөө бага ч гэсэн өөрчлөгдөхгүй бол худлаа хашгирч Ард түмний нэр барьсан луйварчингуудын хөлд үрэгдэнэ шүү.Залуус минь арай өөрөөр сэтгэж, алсыг бодохгүй бол хэцүүлдээ шүү.
2018-12-03
Иргэн:
Цэрэнбат, Даваасүрэн сайд нар яагаад хариуцлагаа үүрч, огцорохгүй байна. Ер нь ЖДҮХС-ийн зээлтэй нар холбогдсон гишүүд бүгд гтшүүнээсээ татгалзах ёстой. Учир нь тэд өргөсөн тангарагаа зөрчсөн. Ингэж байж шудрага ёс тогтоно.
2018-12-03
Иргэн:
Цэрэнбат, Даваасүрэн сайд нар яагаад хариуцлагаа үүрч, огцорохгүй байна. Ер нь ЖДҮХС-ийн зээлтэй нар холбогдсон гишүүд бүгд гтшүүнээсээ татгалзах ёстой. Учир нь тэд өргөсөн тангарагаа зөрчсөн. Ингэж байж шудрага ёс тогтоно.
2018-12-03
зочин:
Хүрэлсүх сайд сайн байна аа, Миеэ-н 60 тэрбумынхан боож үхлээ шүү, Яам , Нийслэлд байгаа 60 тэрбумынханыг зайлуулахгүй бол энэ цахимаар гомдоллоод боож үхлээ, Миеэ явна аа,гар хөлыг нь тасдана аа, сайхан дааа
2018-12-03
зочин:
Хүрэлсүх ....хагалан бутаргагч
2018-12-03
0202:
Энэ Хүрэлсүх сүгсэлзэж гарч ирж тарааж бутаргаж байснаас өөр юу хийж байсан юм бэ? МАХН-ыг хуваасан,одоо МАН-аа 2 хуваалаа,бид өөдийн нар харахгүй нь ч тодорой л боллоо,харин бид өөрсдөө бага ч гэсэн өөрчлөгдөхгүй бол худлаа хашгирч Ард түмний нэр барьсан луйварчингуудын хөлд үрэгдэнэ шүү.Залуус минь арай өөрөө сэтгэж, алсыг бодохгүй бол хэцүүлдээ шүү.
2018-12-03
Шударга иргэн:
Одоо Хүрэлсүх ерөнхийлөгчийг дэмжиж, хамтарч ажиллаж байж тэр шударга ёсыг бий болгоно. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн болон Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Прокурор, АТГ-ын удирдлагуудыг нэн даруй өөрчилж байж шударга ёсыг сахиулж мөрдүүлнэ гэсэн үг. Одоогоор эдгээр байгууллагуудын удирдлага бол Элбэгдорж, Энхболдын талын хүмүүс гэдгийг бүү март.
2018-12-03
иргэн:
Одоо өөрсдийнхөө талын хүмүүсийг тавь гэж байгаа юм уу
содоо:
хамгийн түрүүнд жаахан ном уншмаар бна хүрэлсүх, 2-т нүүрэндээ ганц нэг лазер хийлгэмээр бна. за өөр ч хийх юм энэ хүнд байхгүй дээ. горьдсны гарз. нэг ч сайд ЖДҮ-нээс хариуцлага үүрэхгүй
2018-12-03
Зочин:
Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбаатарыг зайлуулахгүй бол энэ ЗГ удахгүй дээ хөөрхий.
2018-12-03
зочин:
Хүрэлсүх Сайд даа , амжилт хүсье, Ард түмний хүслийг биелүүлж Миеэ- тэргүүтэй мафи-г төрөөс зайлуулж улс орноо хөгжүүлээрэй,,,, Яаралтай Цогзолмаа, Миеэ, Мөнхбат, Хаянхярвааг намаас хөөгөөрэй,,, Энэ улсад ард түмэнд хүлээх цаг байхгүй шүү
2018-12-03
Nam bus irgen:
Bugdiig ni zailuul. Urgun frontoor dairna shuu huu.
2018-12-03
Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
2018-12-03
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
2018-12-03
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
2018-12-03
1933 онд Германы Нацист намын дарга Адольф Гитлер үндэсхэх үзэл, еврейчүүдийг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэл ядах үзэл гурвыг буюу фашизмыг тунхагласаар Засгийн эрхэнд гарсан. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх “Монгол ялна” үзэл (үндэсхэх үзэл), “МАНАН”, “60 тэрбум”-ыг үзэн ядах үзэл (еврейчүүдийг үзэн ядах үзэл шиг), коммунизмыг үзэн ядах үзэл гурвыг буюу фашизмыг тунхагласаар Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
2018-12-03
!!!:
Ehleed Zasgiin gazartaa zewerlegee hii ,! Daraa ni Namdaa zewerlegeegee hii ! Hayanhyrwaa, Monkhbat, Mye, Erdenebat... geed l bugdiig ni Namaas hoo !!
2018-12-03
Боловсролын салбарыг авраачээ ерөнхий сайдаа.Батсууриас эхэлсэн дампуурал Чулуунбаатарын үед гайгүй болох гэж ирээд цогзолмаагийн үед аймшгийн байдалтай боллоо.ялангуяа дунд шатанд байгаа төрийн албадууд болоод Нийслэлийн Боловсролын газар арай л биш байнаа.
2018-12-03
энэ дотор Цогзолмаа хамгийн тэнэг нь. Яаж ийм тэнэг байж сайд хийх нүүр байдаг байна аа
2018-12-03
Нэхүүл:
Энэ урвагч Батзандан,Болд, Мурат нарт тэр амласан сайдынхаа суудлыг өгөөрэй коммунист Хүрэлсүх гуай. Бас Нямдорж тэр Жавхлан дүүдээ албан тушаалы нь өгч амраахгүй бол хар дарж зүүдлээд бологүй байгаа бололтой.
2018-12-03
Өөрөөсөө болсон хүн:
Цогзолмаа мөн ч тэнэг хүн юм. Даага, даравгарын л үлгэр болчих шиг боллоо. Одоо яаая гэхэв.
2018-12-03
Zochin:
Khurelsukh zeel absan khumuusteigee khariutslaga tootsokhgui bol ooroo khund baitald orno shuu dee bukh erkh medel bna ter shudgui arslan gedeg khudalaa shuu ard tumen kharaj l bna shuu
2018-12-03