Ажиллах л үлдлээ, Ерөнхий сайд аа
2018-12-03

Ямар ч байсан Засгийн газартайгаа үлдлээ. Ер нь бол иргэн маньд бол Готов нь Ерөнхий сайд хийнэ үү, Шадав нь Засгийн газрыг толгойлно уу, чанарыг ялгаа үгүй. Шинээр томилогдох Ерөнхий сайд цалин тэтгэврийг нэмж, шатахууны үнийг буулгаж, долларын ханшийг нам дарж чадахгүйгээс хойш солиод тусыг үзэхгүй л гэсэн үг. Гагцхүү төр засаг тогтвортой ажиллах нь л чухал. Угаас засаглах хугацаа нь ч их биш.

 

Монголын төр 14 хоног ажлаа хийсэнгүй. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд ажлаа хийгээгүй гэдгээ өөрсдөө амаараа хэлсэн. Байнгын хороодоос эхлээд чуулганы нэгдсэн хуралдаан хүртлээ нам зогссон. Зөвхөн сандал ширээ ярьсан өдөр хоногууд дуусч, төр, засгийн хэмжээнд ажлаа хийх боломж гарлаа. Харин МАН-д юу болох нь маньд падгүй.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ажил хийлгэхгүй байна, хийх ажил их байна” хэмээн УИХ-ын чуулганы индрээс  хэдэнтээ мэдэгдсэн. Тэгэхээр одоо ажлаа хийх л үлдлээ. Наанадаж л үг хэлэх бүртээ нэрийн хуудсаа болгоод байгаа Төв цэвэрлэх байгууламж, Газрын тос боловсруулах үйлдвэрээ хөл дээр нь босгочих. Энэ хоёр бүтээн байгуулалтыг хийчихвэл танай Засгийн газрын гавьяа тэр болно.  Хангалттай улстөржиж, чамгүй хугацаанд сандал ширээтэй зууралдлаа.

 

Дээр нь хэнээс ч айхгүйгээр шударга ёсыг тогтооно гэдгээ ажил хэрэг болгоорой. “Хууль бусын пирамид, шударга бусын хана хоолойг эвдэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ. Байр суурин дээрээ хатуу байна” гэсэн үг чинь хий хоосон замхрахгүй байгаасай гэж ард олон хүснэ. “Шударга ёсны төлөө, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө нөхөр Хүрэлсүх насаа дуустал, ясаа цайтал тэмцэх болно” гэсэн үгээ өдөр бүр санаарай. Мэдээж, шударга ёсоо өөрийн танхимаасаа эхлэх ёстой. Өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулах ёстой хөрөнгөнөөс хэдэн арван саяар нь хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан тэрбумын хөрөнгөтэй эрхмүүдээсээ салах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол шударга ёсны тухай яриад ч хэрэггүй. Философич С.Молор-Эрдэнийн хэлдгээр шударга ёс гэдэг үгийг Монгол хэлний үгийн сангаас хасч хаях шаардлага гаргахгүй байхыг танаас хүсье.

 

УИХ-ын 76+Та. Ард түмэн гэж аягүй их ярилаа. Бидэнд ийм их хайртай байсныг чинь сонгуулиар бас сандал ширээний тэмцлийн үед л мэдэж авах юм. Үнэндээ та бүхний хайраар хоол хийж идэхгүй, хувцас болгож өмсөхгүй. Тиймээс ардын нэр барьж, хий хоосон лоозогнох хэрэггүй. Зөвхөн нэг ч гэсэн өрхийг орох орон, очих аягатай болгох нөхцөлийг бүрдүүлээд өгчих. Харин идэх хоолныхоо төлөө бид өөрсдөө хөдөлмөрлөнө. Мэдээж, хөдөлмөрийг маань мөлжиж, хөлс дуслуулан байж олсон хэдээс төлсөн татварыг хэдэн арваараа хувааж идэхгүй байхыг бас хүсье. Ард түмний хөрөнгөнөөс идсэн гэж айхтар их цоллоно лээ, та бүхэн өөрсдийгөө. Заримдаа ч та бүхэнтэй хам хэрэгтэн мэт санагдсан шүү.

 

Ард түмэн таныг бас та бүхнийг хэн нь хэн бэ гэдгийг хангалттай харсан. Харин одоо үлдсэн хугацаанд зүгээр л өмнөх ажлаа хий. Цаг хугацаа бага, хийх ажил их буй. Улс төрийн хэрүүл хийх бус Монголын нийгмийн аж ахуйг эрхлэгч нь та болоод таны сайд нар юм шүү. Ажиллах л үлдлээ, Ерөнхий сайд аа.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
эмээ:
said mini am ajliinhaa negdliig hangaj ajollaarai.Tanaas ih l zuiliig huleeh yum Odoo songuuliin hugatsaa chini duuslaa.Ali ch nam heltgui luivarchidtai zoritoi temtseerei Uuriin namiinhan chini zasgiin chini neriig baastaj gutasj bna shuu.Zorigtoi bsibal ard ni ard tumen demjnee
2019-08-17
adguu hunii niitlel bna
2018-12-04
Wak:
30 huniig talbai deer avaachaad l togtool unshaad shuud buudhad Mongol 10 jiliin dotor l bosoood irne dee chaavaas gej
2018-12-04
Hureelee:
Hurelee odoo amlasanaaraa ajilaa hiihgui bol Mongol Syria Irak shig bolhod oirhon bolood baina shuu yu yugui tsus ursah vii dee ta l ene bugdiig ugui hiij chadna
2018-12-04
Иргэн:
АМЖИЛТ ХҮСЬЕ... "Ми...Овогт" болон түүний гар хөл, бөгс долоогчид ихээхэн саад хийх гэж ОРОЛДОНО ШҮҮ... АНХААРАЛТАЙ БАЙГААРАЙ...
2018-12-04
Иргэн:
Өөрөө шудрага хүн л шудрага ёсыг тогтоох байх!!!
2018-12-04
Иргэн:
Ерөнхий сайдад хуулийн хүрээнд зоригтой шуурхай ажиллахыг хүсье. Хууль зөрчөөд хөрөнгө хураана гэх мэтээр хийрхэж болохгүй. Хуулиндаа ард түмэн ашигт малтмалын хэдэн хувийг яаж эзэмшиж ашиглахыг тодорхой болго. Шийдээгүй асуудлуудыг түргэн зөв шийдүүл. Ажлаа бодохгүй бол цаг яваад байна.
2018-12-04
Монголын төр 14 хоног ажлаа хийсэнгүй.:
Долларын ханш 2650 төгрөг болчихлоо. Буулгаарай
2018-12-03
Zochin:
Нэг хүнийг муулахаараа газар доор ортол муулна.магтахаараа тэнгэрт хөөртөл нь магтана.Манайхан их сонин улсууд юмаа.Бүгд л бидний сонголт.Цэдэнбал гуайг аймаар муулаад л бүх хийсэн бүтээснийг нь үгүйсгээд л байсан.Элбэгдорж шиг сайн хүнгүй байсан Одоо түүн шиг хог алга.Одоо Хүрэлсүхийг тэнгэрт тултал магтаад л.Альч намын хүмүүст итгэх итгэл алга.Бүгд идэж уусан.Тэр битгий хэл 2 МАНАН үүсчээд байгаа юм бишүү.Ийм учраас тогтолцоогоо өөрчилмөөр байна шүү дээ.Бүгд л тоглолт хийгээд л.Ой гутаж байна
2018-12-03
ХУУРТСААР БАЙГААД:
ЭХ ОРОН, ШУДАРГА ЁС ГЭЭД ИХ ЯРЬСАН ХҮНД ИТГЭХЭЭ БАЙЖЭЭ. 1 ЖИЛИЙН ӨМНӨ ЮУ ЯРЬЖ БАЙЛАА, ХЭД НЬ ХЭРЭГЖИВ? ХАРИН Ч САЙДУУДАА ЖДҮД БАРИГДАЖ
2018-12-03
Иргэн:
Хүрэлсүхээ нам дотор хэрүүлээ түр зогсоож, валютын ханш, шатахууны үнийн өсөлтөд анхаарч, ард түмнээ бод. Хувийн өш хөнзөн, хэрүүлээ дараа нь үргэлжлүүл.
2018-12-03
Шударга иргэн:
Одоо Хүрэлсүх ерөнхийлөгчийг дэмжиж, хамтарч ажиллаж байж тэр шударга ёсыг бий болгоно. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн болон Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Прокурор, АТГ-ын удирдлагуудыг нэн даруй өөрчилж байж шударга ёсыг сахиулж мөрдүүлнэ гэсэн үг. Одоогоор эдгээр байгууллагуудын удирдлага бол Элбэгдорж, Энхболдын талын хүмүүс гэдгийг бүү март.
2018-12-03
зочин:
60 тэрбумынхан нойр нь хүрэхгүй байна, энэ бол дэвшил,,, Энэ бол Хүрэлсүх + ард түмэн ялалт,,, Миеэ-н гар хөлүүдийг хурдан тасдахгүй бол энэ цахимаас өгсүүлээд өш өө тайлж байна_. Нийслэл, Яамдуудад Миеэ-н мөнгөөр томилсон хүмүүсийг хурдан зайлуулах хэрэгтэй,, тэгж байж 60 тэрбум арилна, Ардын хүүхдүүд мөнгө төлөлгүй ажилд очдог болно,
2018-12-03
1933 онд Германы Нацист намын дарга Адольф Гитлер үндэсхэх үзэл, еврейчүүдийг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэл ядах үзэл гурвыг буюу фашизмыг тунхагласаар Засгийн эрхэнд гарсан. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх “Монгол ялна” үзэл (үндэсхэх үзэл), “МАНАН”, “60 тэрбум”-ыг үзэн ядах үзэл (еврейчүүдийг үзэн ядах үзэл шиг), коммунизмыг үзэн ядах үзэл гурвыг буюу фашизмыг тунхагласаар Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
2018-12-03
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
2018-12-03
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
2018-12-03
Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
2018-12-03
Рр:
Хөрөнгөө хураалга гэсэн шүү
2018-12-03
Амлагч:
Урвагч Батзандан,Болд,Мурат бас Нямдорж сайдын дүү дуучин Жавхлан нарт коммунист Хүрэлсүх гуай амласан албан тушаалы нь өгөхгүй бол шөнөжин нойргүй хонож байгаа гэнэ шүү.
2018-12-03