Автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ

Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн “Самбартай” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ зам тээврийн осол гарч нэг хүн нас баржээ.
Тодруулбал Дундговь аймгийн Гурвансайхан сум-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Волво” загварын ачааны автомашин онхолдож автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан нас барсан байна.
Ослын дуудлага мэдээллийг 2018.12.02-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн А /41 настай, эрэгтэй/, Э /17 настай, эрэгтэй/ нарыг Дэлгэрцогт сумын хүн эмнэлэгт хүргэжээ.
Мөн иргэн П /22 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ