АН Ж.Батзандан нарт хариуцлага тооцох уу

АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, Засгийн газрыг огцруулахыг дэмжих шийдвэр гаргаж, УИХ дахь намын бүлэгтээ чиглэл өгсөн. Харин намынхаа шийдвэрийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар зөрчиж, Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй билээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, намынхаа шийдвэрийг зөрчсөн гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн байна. Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг УИХ дахь бүлгээр хэлэлцэх аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ