Эцэг Бушийн СҮҮЛЧИЙН ҮГС
2018-12-03

Эцэг Буш хэмээн нэрлэгддэг АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Герберт Буш энэ амралтын өдөр 94 насандаа таалал төгссөн билээ.

 

 

Тэрбээр нэгдсэн улсыг 1989-1993 оны хооронд удирдсан юм. Ерөнхийлөгч олон жилийн өмнөөс хүнд өвчнөөр шаналж, эмчилгээ хийлгэж байв. 

 

Уг гашуудлын мэдээтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч нар болох Дональд Трамп, Билл Клинтон, Барак Обама нэр гашуудлаа илэрхийлсээр байна.

 

Эцэг Буш амьсгал хураахаасаа хэдхэн хормын өмнө том хүү АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш руу залгаж "Энд байх хугацаа минь дуусч байгаа бололтой. Аав нь хүүдээ маш их хайртай. Чамаараа маш их бахархдаг. Би удахгүй диваажинд байгаа эхнэр болон охин дээрээ очиж, хөгжилдөх болно" гэж хэлжээ.

 

Энэ өгүүлбэр Ерөнхийлөгчийн сүүлчийн үг гэнэ. 

 

Ерөнхийлөгчийн гэргий Барбара Буш өнгөрөгч хоёдугаар сард таалал төгссөн бол хосын том охин Робин 1953 онд цусны хорт хавдраар нас баржээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochinNARAN:
Yaah argagui ih gurnii aguu udirdagch hun dee.Um sain amgalan boltugai.
2018-12-03