Египет од өмссөн даашинзаасаа болж, ял авч магадгүй
2018-12-03

Египетийн кино од Раниа Юссеф өнгөрөгч долоо хоногт Каир хотноо зохион байгуулагдсан кино наадамд оролцохдоо өмссөн даашинз олны нүдийг хужирласан билээ.

 

 

Тэгвэл жүжигчний өмссөн хэтэрхий задгай даашинз тус улсын эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээлэв.

 

Египетийн шүүх түүнийг олны өмнө биеэ зохисгүй авч явсан, садар самууныг сурталчилсан гэж буруутгажээ.

 

Хэрвээ буруутай нь тогтоогдвол тэрбээр тав хүртлэх жилийн ял авч магадгүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хуультай журамтай, түүнийгээ мөрддөг улс сайхан юмоо.
2018-12-23
zochin:
zoo zoo iim yumand yal avah ni hetsuu l yum daa
2018-12-03