Иргэн Б.Бат-Энх “Азтай савар” ТББ-д хүсэлт гаргаж нохой зодооныг хориглох тухай хууль батлуулахаар иргэдээс онлайнаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Хэрэв онлайнаар 1000 иргэн гарын үсэг зурвал тухайн хуулийн төслийн ажилд орохдоо бэлэн байгаагаа хэлж байна.
Манай Улсад Дундад ази, Кавказ-Дундад, Дундад-Монгол Банхар зэрэг үүлдрийн нохдыг зодолдуулж, бооцоо тавьж зугаацах явдал бий. Энэ нь үр хүүхдэд багаас нь амьтан бол харгис. Тиймээс хүн ч гэсэн амьтанд харгис хандаж болно гэсэн ойлголтыг төрүүлж байна гэж иргэн Б.Бат-Энх үзжээ. Тиймээс Улсын хэмжээнд нохойн зодооныг хориглох хууль батлахыг дэмжихийг олон нийтээс хүссэн байна.
Иргэний гаргасан энэхүү санаачлагыг дэмжихийг хүсвэл ЭНД дарж санал өгөх боломжтой.
Г.Сүрэн
Уншиж байна |