Архивын лавлагааг шуурхай авах боломж бүрдлээ
2018-12-04

Архивын ерөнхий газраас нь иргэд, олон нийтэд үзүүлдэг гол үйлчилгээний нэг нь архивын лавлагаа бөгөөд жилд дунджаар 1000 гаруй албан байгууллага, 2300 гаруй иргэдийн хүсэлт, захиалгыг хүлээн авч лавлагаа олгож байна. Төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай үзүүлэх зорилгоор тав тухыг  хангасан, үйлчилгээний шинэлэг орчин бүхий, архивын лавлагаа, мэдээллийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх “Лавлагаа үйлчилгээний төв”-ийг шинээр нээлээ.

 

 

Энэхүү төвөөс иргэд ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр, цалингийн тодорхойлолт, хүн амын тооллогын баримтын лавлагааг биечлэн болон www.archives.gov.mn  цахим хуудсаар хандан захиалга өгч ажлын 2-5 хоногт хариугаа авах боломжтой юм.

 

Мөн түүнчлэн 1800-1205 дугаарын утсанд холбогдож архивын лавлагаа, үйлчилгээний төрөл, төрийн болон төрөлжсөн архивуудад хадгалагдаж буй баримтын жагсаалт зэрэг архивын холбогдолтой мэдээллийг шуурхай авах боломжтой.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин