Израйлиас 900 жилийн настай алтан зооснууд олджээ

Израйлийн Кесария хотоос вааранд хийсэн алтан зооснуудыг олсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Археологчид эдгээр алтан зоосыг 900 жилийн тэртээ уг бүсэд нуусан хэмээн таамаглаж буй гэнэ. Вааранд алтан зоосноос гадна нэг ширхэг алтан ээмэг болон хүрэл эдлэл байжээ.
Нийт 24 алтан зоосыг археологчид олсон ба ваар олдсон газарт дахин малтлага явуулахаар болсон байна.
Загалмайтнууд 1011 онд Кесария хотыг эзлэн түрэмгийлэх үеэр олон тооны алт, эрдэнэс хулгайлсан гэдэг. Уг эзлэн түрэмгийллийн гол гэрчүүд эдгээр алтан зоосууд аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ