Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг тарах асуудлыг амны зоргоор шийдэхгүй
2018-12-04

УИХ дахь АН-ын бүлгээс гурван гишүүндээ хариуцлага тооцсон билээ. Засгийн газрыг хамгаалсан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнчлэлээс хасч, Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг хассан. Харин энэ шийтгэлийг УИХ-ын гишүүн Л.Болд доромжлол хэмээн хүлээн авч, УИХ дахь АН-ын бүлгээс гарах хүсэлтээ Д.Эрдэнэбатад хүргүүлсэн юм. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг тарах эрсдэлд хүрнэ гэдгийг Ж.Батзандан, Л.Болд нар хэлсэн. Тэгвэл энэ асуудалд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр хариулт өглөө.

 

 

-Засгийн газрыг огцруулах асуудлаар АН-ын бүлэг нэгдмэл байр сууриндаа хүрээгүй байсан уу?

 

-Засгийн газрыг огцруулах үйл явц гишүүдийн мөн чанарыг сайн таниуллаа. АН Засгийн газрыг огцруулах шаардлагыг долоон удаа тавьсан. Долоон удаагийн шаардлагад АН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай байсан гэдгийг би онцолж хэлмээр байна.

 

ЖДҮХС-аас зохион байгуулалттай, бүлэглэн хулгайлсан явдал нь гэмт хэргийн шинжтэй байгаа учраас АН-ын бүлэг энэ Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ байр сууриндаа өнөөдөр ч байгаа. ЖДҮ-ийн сантай холбоотой энэ гэмт үйлдлийг өөгшүүлэн хамгаалж болохгүй. Харамсалтай нь санал хураалтын үед манай гурван гишүүн эсрэг санал өгсөн.

 

-Л.Болд гишүүний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх вэ?

 

-Л.Болд гишүүн өчигдөр надад бичиг хүргүүлсэн. Өнөөдөр Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Намын шийдвэрээр энэ үйлдэлд нь  дөрөв хүртэлх жилээр улс төрийн хариуцлага оногдуулсан. Би үүнийг зөв гэж харж байгаа. Бүлгээс гарах хүсэлтийг нь хуулийн дагуу шийдэх ёстой. Гэтэл хуулийн заалттай нийцэхгүй байна. Тиймээс би Улсын дээд шүүхэд тайлбар явуулж байгаа. АН-ын суудалд сууж байгаа Л.Болд бол АН-ын гишүүн мөн. Тиймээс УИХ-ын хуулийн дагуу найман хүний суудалтай АН-ын бүлэг хэвээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Хуулийн зөрчилтэй ийм хүсэлтэд АН-ын бүлгийн даргын хувьд ямар ч бичиг, мэдэгдлийг УИХ-ын даргад өгөхгүй. Тийм үндэслэл байхгүй. Би хууль зөрчих эрхгүй.

 

-Тэгвэл Л.Болд гишүүн АН-аас гарсан тохиолдолд л бүлэг тарна гэсэн үг үү?

 

-Намаас чөлөөлөгдвөл ийм эрсдэл үүсч болно. Гишүүн нам бус болж, бүлгээс гарвал бид 8-ын тоонд хүрэхгүй байгаа учраас бүлэг тарна. Бүлэг тарахыг хэн нэгэн  хүн амныхаа зоргоор шийддэг асуудал биш. Бүлэг тарах хуулийн заалттай. Хэрвээ улс төрийн нам татан буугдсан бол эсвэл бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан бол гэсэн хоёр заалтаар тарж болно. Түүнээс хэн нэгэн хүн бүлэг тар гэвэл тарчихдаг юм биш.

 

Ард түмэн АН-ыг сөрөг хүчин болгосон. Эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавь гэсэн үүрэг өгсөн. Бид энэ үүргээ хэрэгжүүлж байгаа. Л.Болд гишүүн парламентад олон удаа АН-ын нэрийн суудалд суусан. Туршлагатай парламентач. Ард түмнийг төлөөлж, сөрөг хүчний дуу хоолой болж байгаа бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй гэдгийг Л.Болд гишүүнд хэлмээр байна. АН-ын суудалд дээр сонгогдож орж ирээд бүлгээс гарна гэдэг тохиолдол анх удаа болж байгааг Л.Болд гишүүнд сануулж хэлмээр байна. Энэ бол ард түмний нам шүү. Сөрөг хүчин бүлэгтэй байж ард түмний дуу хоолой болж ажиллана гэдгийг санаж сэрэх ёстой.

 

-Гишүүдийн хэлж байгаагаар АН-ын удирдлагууд, тэр дундаа С.Эрдэнэ та хоёр МАНАН бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан уу?

 

-60 тэрбумынхан, ЖДҮ-ийнхэн гэдэг нь үнэн гэдэгтээ АН санал зөрөхгүй байгаа. Эрэмбээрээ явсан зүйл дээр дөрөөлж, нэг хэсгийгээ гүтгэн доромжлоод, тэдэнтэй нийлсэн гэж ярьж болохгүй. Энэ УИХ болохгүй, хариуцлага ажиллаж байна гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ УИХ 60 тэрбумаас бүрдсэн юм биш үү. Тиймээс тарах ёстой юм биш үү гэж би цаг үргэлж хэлж ирсэн. Энэ байр суурин дээрээ өнөөдөр ч байна. Засгийн газрын асуудал шийдэгдэж, нэг талдаа гарлаа. Гэхдээ бид ЖДҮХС-ын асуудлыг дахин дахин тавина. Бас 60 тэрбумын асуудалд УИХ-ын дарга холбоотой бол байр суурь хэвээрээ хадгалагдана. Эргэлзэх хэрэг огт байхгүй. Бид М.Энхболдыг хамгаалсан байр суурийг огт илэрхийлээгүй.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хөөе мулгуу Эрдэнэбат аа, сөрөг хүчин гээд шударга бус явдалтай эвлэрээд, засаг төрөө самралцаад, шударга бусын хонгилыг нураая гэсэн ард түмний хүсэл эрмэлзлэлийг уландаа гишгээд байж байх ёстой юм уу. АН-ын зорилго энэ байсан юм уу.Чамайг бодвол Л.Болд монголын элит гэр бүлээс гаралтай,чамаас олон жил парламентад сууж байгаа,чамаас илүү боловсролтой хүн шүү.С.Эрдэнэ та хоёр хаана нь ч хүрэхгүй.Нэг нь цэрэг шоглооч офицер, нөгөө нь уурхайчин.
2018-12-04
салаавч:
ЭРДЭНЭБАТАА ! МАЙ САЛААВЧ 20,ОНД МАНАНГИЙН МАФИ БҮЛЭГЛЭЛ БУЛШЛАГДАХ АВСЛАГДАХ БОЛНО ЁСТОЙ САЛААВЧ ӨГНӨ МАЙ МАЙ САЛААВЧ ЭРДЭНЭБАТ АА МАЙ
2018-12-04
салаавч:
ЭРДЭНЭБАТАА ! МАЙ САЛААВЧ 20,ОНД МАНАНГИЙН МАФИ БҮЛЭГЛЭЛ БУЛШЛАГДАХ АВСЛАГДАХ БОЛНО ЁСТОЙ САЛААВЧ ӨГНӨ МАЙ МАЙ САЛААВЧ ЭРДЭНЭБАТ АА МАЙ
2018-12-04
салаавч:
ЭРДЭНЭБАТАА ! МАЙ САЛААВЧ 20,ОНД МАНАНГИЙН МАФИ БҮЛЭГЛЭЛ БУЛШЛАГДАХ АВСЛАГДАХ БОЛНО ЁСТОЙ САЛААВЧ ӨГНӨ МАЙ МАЙ САЛААВЧ ЭРДЭНЭБАТ АА МАЙ
2018-12-04
Эрдэнэбат гэдэг хун бееренхий бодолтой хун намд бас нэг хутгууш л болохоос еер зуйлгуй дээ
2018-12-04
АМНЫ ЗОРОГ БИШ ХУУЛИАР АХМЬДРАЛААР ШИЙДЭХ ЁСТОЙ ГЭХЭЭР ХҮНИЙ ТОО НЬ ХҮРЭХЭЭ БОЛИЛОО Ш ДЭЭ, УГААСАА ХҮН НЬ ХҮРЭХГҮЙ БОЛОХООР БҮЛЭГГҮЙ Л ГЭСЭН ҮЗ Ш ДЭЭ,,, ҮНЭН ҮГ ХУУЛЬД НИЙЦЭЖ БАЙВАЛ ХҮЛЭЭЖ АВАХААС ӨӨР АРГА АЛГА ДАА, АМНЫ ЗОРОГ БОЛ ЗӨВ БАЙЖ ДЭЭ,,, САЙХАН ЗАЛУУЧУУДАА ХӨӨДӨГ НЬ БУРУУ Ш ДЭЭ, ӨӨРСДӨӨ ЗАЙГАА ТАВИХ БОЛСОН БАЙНА ШҮҮ,,,
2018-12-04
зочин:
Нэг айлын 2 хүүхэд зодолдож байхад сагсуурч дундуур нь ороод байвал үр дүн нь ийм л юм болно доо ,зүгээр л хараад сууж байхгүй,саваагүй гэдэг нь
2018-12-04
Zochin:
MAN-ig hamgaalj baigaad bulgee taraaj amrah ni dee.Batzandang huusun uym chini Bold gishuun ch gesen adilhan huugduj baigaa gesen ug l dee.Yag adilhan uildel gargasan 2 hund uur uur hariutslaga tootsdog ni yaj baigaa uym bol doo
2018-12-04
Г.Батнасан:
Энэ балай чинь АН гэдэг чинь Эрдэнэ бид хоёрыг хэлдэг юм, Ардчилал гэж Элбэгдорж, Бат үүл хоёрыг хэлдэг юм. Тэр Болд чинь бидний уяаны нохой, уяаг нь тавихгүй гав нь шүүхэд байгаа, шүүх чинь бидний МАНАН-гийн гарт байгаа гэх гээд байна уу даа.
2018-12-04
ӨӨ НОХОЙ ТОЛГОЙТОО БАС Л НӨГӨӨ ШҮҮХ ГЭНЭ ҮҮ ОДОО ШҮҮХИЙН ЧИНЬ ХҮМҮҮС ОГЦОРНОШДЭЭ ТА НАРЫН ТОГЛООМЫН ШҮҮГЧ НАР БАЙХГҮЙ БОЛНО ГАРНА ГЭХЭЭР ГАРГАДАГГҮЙ АН_ТА НАРЫН ТЭР БҮЛЭГЛЭЛИЙН ГАЗАР БИШ ЭРДЭНЭ ТА ХОЁР ЗАЙГАА ТАВЬ
2018-12-04
Zaluu mongol:
Erdenbat aa nohoi min chi ardchilsan namaar zailaad ogoochee.udahgvi Oims chin gozolzonoo
2018-12-04
dsfdsf:
Uhsen atsniichn ard tumnii nam ard tumniihee esreg knop darchaad hutsaad baihiin 20 ond tanai namiig songohgui
2018-12-04
зОЧИН:
угаасаа засаг хольж сольж байдаг моодноос чинь ард түмэн залхчихсан байна та бүгдийн энэ үзэл баримтлал чинь буруу явж байгаа одоо э та 2ыг байгаа цагт ан сонгуульд угаасаа унана 2016 онд азаар гарсан шүү болсон байх засаг дэмжээгүйд чинь ард түмэн иргэд уучлахгүй байх гэж бодож байна би бол жирийн иргэн миний эргэн тойрны бүх хүмүүс засаг битгий солигдоосой солигдлоо гэхэд ард түмэн хохирдог гэж ойлгож мэдэрч байсан шүү тэгж ч ярилцацгааж байсан ядаж тойрогтоо очоод Жавхлан шиг тойргийнхоо энгийни ардтайгаа уулзаад шийдвэр гаргасан болчинь чамайг зөв гэх байлаа даанч албан тушаал эрх мэдлийн төлөө ажиллалаа гэж нийгэм өөрий чинь үзэж байгаа байх
2018-12-04
Эрэдэнэ батаа мууг дагавал могойн хорлол, эрвэнэ ванг дагавал чи луйварчин дээрээ нэмээд алуурчинч болж мэднэ шүү
2018-12-04
zochin:
Gishuuniig ard tumen songoson yagaad Bold gej hun ard tumnii tald baij bolohgui gej MANAN baigaa ni unen shuu de.Hudalaa jujig tawihaa bolioch.Ehleed l 65 ni ter bumiig shiidsen bol iim baidald uusehgui.Uls eh oron ard tumnii erh ashigaas deeguur namiin ner hund ashig gej yu baih bilee.Toroos tom nam baih yum uu aan.
2018-12-04
Zochin:
Зөв ярьсан байна.Ард түмэн АН-ыг сөрөг хүчин болгосон. Эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавь гэсэн үүрэг өгсөн. Бид энэ үүргээ хэрэгжүүлж байгаа. Л.Болд гишүүн парламентад олон удаа АН-ын нэрийн суудалд суусан.
2018-12-04
AN erdene ene muuhai tsaraitai hudalch Erdenbat hoeroos salaagui tsagt dahij ondiihgui ee Ene erdenebat chin Erdenetiin 49 hubi deer esoti amia tavuj hamgaalj baisaniig mon olon hun harsan daa
2018-12-04
khuts:
Erdeniin golog i
2018-12-04