Амиа алдсан сэтгүүлчийн нууц зурвасуудыг дэлгэжээ
2018-12-4

Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашогги эрх баригчдынхаа эсрэг томоохон эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "CNN" агентлаг мэдээллээ. 

 

 

Сэтгүүлч эр амиа алдахаасаа өмнө уг нууц ажиллагаанд нь нэгдэж, дэмжлэг үзүүлэхийг олон хүнээс хүссэн байна. 

 

Саудын Араб гаралтай Омар Абдель Азиз гэгч өнгөрсөн жилийн хугацаанд сэтгүүлчтэй “WhatsApp”-ын мессенжерээр холбогдож, мэдээлэл солилцдог байжээ. 

 

Азиз Канадын Монреаль хотноо амьдардаг ба сэтгүүлчтэй харьцсан гэх 400 гаруй зурвасаа нийтэд дэлгэсэн байна. 

 

Нэг зурваст сэтгүүлч "Ханхүү бол араатнаас дор амьтан" гэсэн бол "Энэ улс өөрчлөгдөх, илүү чөлөөтэй болох цаг ирсэн. Идэвхтнүүдийн дэмжлэгтэйгээр энэ бүхнийг бий болгоно. Ухрах зам байхгүй" гэж бичжээ. 

 

Эдгээр зурвас дунд сэтгүүлчийг эрх баригчдынхаа эсрэг жагсаал хийхээр төлөвлөж байсныг гэрчлэх томоохон баримт хэмээн Саудын Арабын талаас уламжлав. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин