М.Оюунчимэг: Боловсролын салбарт бодлогын  дорвитой өөрчлөлт хиймээр байна
2018-12-04

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.

 

Ж.Ганбаатар нарын санаалчилсан уг хуулийн төсөлд 2018.06.21-ний өдөр оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020.07.01-ний өдөр болгож хойшлуулах өөрчлөлтийг тусгажээ.  УИХ-аас 2018.06.21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болсон бөгөөд уг зохицуулалтыг 2019.06.01-нээс дагаж мөрдөнө. Хуулийн дээрх өөрчлөлтийг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаагаас гадна шинэчлэн баталсан бусад хуультай хэрхэн уялдах талаар зайлшгүй эргэж харах шаардлага үүсээд байна.Тодруулбал, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэх, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгааг хангах, чадахуйн зарчим буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019.01.01-нээс дагаж мөрдөхөөр байгаа юм.  Харин улс төрийн албан тушаалтан буюу сум, дүүргийн Засаг дарга төрийн үйлчилгээний албан тушаалтныг томилж, чөлөөлөх нь мэдлэг, чадвартай иргэд нээлттэй өрсөлдөх, тэдэнд төрийн албанд орох боломж бүрдүүлэх болон карьерийн шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэхэд томоохон хязгаарлалт болж болзошгүй аж.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. БСШУС-ын дэд сайд  гишүүдийн асуултад хариулахдаа Г.Ганбаяр хариулт өгөхдөө “Боловсролын тухай хуульд  өнгөрсөн хугацаанд нийтдээ 24 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Яамны зүгээс Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгээд тун удахгүй УИХ-д өргөн барина. Томилгоотой холбоотой заалтад хоёр удаа өөрчлөлт орсон. Хамгийн сүүлд сая арваннэгдүгээр сард өөрчлөлт оруулж аймаг, нийслэлийн Засаг дарга боловсролын байгууллагын захирлыг томилдог байсныг сум дүүрэг рүү болгож өөрчилсөн гэлээ.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уг хуулийн төсөлтэй холбогдуулан хэлсэн үгэндээ Боловсролын тухай хуульд бусад хуулиудыг дагалдах байдлаар байнга өөрчлөлт оруулсаар эрэмдэг зэрэмдэг хууль болчихсон гэдгийг салбарын эрдэмтэн, мэргэд, багш  нар нь уулзах болгонд харамсан илэрхийлж байсан. МАН-ын 65 гишүүн Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад  дорвитой, урт  хугацаанд, тогтвортой хэрэгжих хууль гаргаасай гэсэн хүсэлтийг бүгд тавьж байсан. Боловсролын тухай хуулираа тоглоод байдаггүй.  Хууль нь тогтвортой урт настай чадамж сайтай байдгийг бид хүний нөөцийн бодлогоор нь гаднын улсуудын жишээнээс харж болно. Энэ талаар салбар нь ч гэсэн бодлогын  дорвитой өөрчлөлт хиймээр байна” гэв.

 

Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар уг төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы хуралдаанд шилжлүүлээ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайхан боловсролтой ч зэвэрчихсэн юм билээ одоо өнгө орохоос өнгөрсөн, сайдад мөрөөдөж байгаа байх даан ч энэ хүнээс сайн юм гарахгүй арй л жулдана
2018-12-05
Boov Oyunchimeg gegch yanhan avgai
2018-12-05
Зайл:
Энэ балиар царатай бөөрөнхий яриатай авгай зайлаасай
2018-12-05
Bolormaa:
MM iin xudalch Oyenchimegee gej... odoo zasraa bolob yy nygeltei xudlaa yridag bj bile
2018-12-04
AVTOBUSNII KONDUKTOR SHIG TENEG AVGAI CHIN UURUU UURIIGUU SAIDAD RECLAMDAAD EHELLEE..ICHNE SANAA ZOVNO GEDEG YACHIHSAN HUMUUS VE
2018-12-04
zochin:
hvrelsvhee 1 ch gesen davhar deeliig ni tailj vz . mongoliin vi tvmen bagsh seheeten erdemted dotor hvn alga uu ????? 65 bandaashiig ugaagaad soliod baih yum
2018-12-04
zochin:
hvrelsvhee 1 ch gesen davhar deeliig ni tailj vz . mongoliin vi tvmen bagsh seheeten erdemted dotor hvn alga uu ????? 65 bandaashiig ugaagaad soliod baih yum
2018-12-04
zochin:
hvrelsvhee 1 ch gesen davhar deeliig ni tailj vz . mongoliin vi tvmen bagsh seheeten erdemted dotor hvn alga uu ????? 65 bandaashiig ugaagaad soliod baih yum
2018-12-04
Энэ шар авгай яаж сайд хийж чадах юм бэ. НуА-аа зовоогоод ч сайд болж чадахгүй
2018-12-04
Зочин:
Мөнгөнд шунаж бараг тэрбумтан болж байгаа. одоо эрх мэдэлд шунаж сайд болох санаа цухалзуулаад уналаа. Садаа бололгүй замаас зайлж үз шуналтай авгай минь.
2018-12-04
зочин:
Энэ хүүхэн сайд болчих гээд л юм яриад байгаа юмаад даа
2018-12-04