Д.Сарангэрэл: Салбарынхаа ажилтнуудаа ёсзүйтэй ажиллахад нь онцгой анхаарна
2018-12-05
Гэрэл зургийг MPA.mn

 

ЭХЭМҮТ-д амаржих эмэгтэй төрөх өчигдөр /2018.12.03/ тасгаа андуурч явсаар гадаа, таксинд төрсөн тухай өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсчээ. 

 

Тэрбээр "ЭХЭМҮТөвийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж, эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд хэдий миний бие шууд буруугүй ч уучлал хүсье. Цаашид салбарынхаа ажилтнуудаа ёсзүйтэй ажиллахад нь онцгой анхаарч ажиллах болно" гэжээ. 

 

Уг эмэгтэй 3250 грамм хүү төрүүлсэн бөгөөд эх, нярайн биеийн байдал маш сайн байгаа бөгөөд ЭХЭМҮТ-ийн төрсний дараах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЭМЯ:
Өнгөрсөн 7 хоногт Болорчимэг нь бүр тангараг өргөчихсөн. Хуурамч бичиг бүрдүүлж дарга болсон хүн олон байна. АТГ, Төрийн албаны зөвлөл хараад л байдаг юм уу. Таслан зогсоохгүй л юм
2018-12-10
зочин:
Энэ авгайд өөрт нь ёс зүй алга аа. ТМС төгссөн зурагчин аргагүй биздээ. Ядахнаа үгийн алдаагүй албан даалгавар гаргачихаж чаддахгүй хүн юм аа
2018-12-10
Зочин:
САРАНГЭРЭЛ САЙД ТА БОЛ ЁС ЗҮЙ ГЭЖ БАЙНА УУ. ОГЦРООЧ ЧИ БОЛ АВЛИГАААР ТОМИЛГОО ХИИНЭ ЯАМНЫХАА ДАРГА НАРЫГ ХАР ХЭРҮҮЛ ХИИСЭН ЧАДВАРГҮЙ ХЭДЭН ХОРЧИНГУУД ОЮУНХАНДААС ЭХЛЭЭД ГЭМТЛИИН ДАРГА ОЛОГЧ ЭМЧ НАР ЧИНЬ АВЛИГААР БАЯЖСАН ХОГ ШААРНУУД ХУУЧИН ГЭМТЛИИН ГАЗРЫГ ЗАРСАН ХУЛГАЙЧУУДЫГ АТГ -Д ӨГӨӨЧ ЭМИИН ТЕНДЕРЭЭР МӨНГӨ ЦОХИНО ОГЦРОХ БОЛЗЛОО АЛЬ ХЭДИИНЭЭ ХАНГАСАН ХҮН БОЛ САРАНГЭРЭЛ АВГАЙ ШҮҮ
2018-12-05
Бурмал:
Сарангэрэл сайд өөрийгөө бүү өмөөр Сайдаас огцрох олон асуудал байна Авлига хахуулиар томилгоо хийсэн Эрүүл мэндийн даатгалд гар дүрсэн Эмйн бизнест эрх олгосон Эрүүл мэндийн салбарыг эрээвэр хураавар хүмүүсэар дүүргэсэн Энд тэнд шоудаж гүйсэн шүү Та Төрхөмдөө харь Тв 5 сайд хий
2018-12-05
Zochin:
Iim aldaa gargahad oor orond bol shuud said ni ooriin huselteer alban tushaalaasaa ogtsrono doo. Getel manaid iimerhuu l yum yariad zogsoj baihiin
2018-12-05
Үнэн:
авлига хахууль нам бүлэглэлийн захиалгаар хууль бусаар томилсон эмнэлэгийн захирал гэх этгээдүүд байна аа авлига өгч гэмтлийн захирал болсон нь үнэн шүү энэ эмнэлэгийг хувийн компани мэт танил тал хамаатан садангаар дүүргэж тендерийн ашигтай үнэ өндөр багцуудыг авч ашиг хийж бгааг бүгд мэдэж байна ийм хүмүүстэй хариуцлага тооцож ес зүйг сайжруулах хэрэгтэй Сарангэрэл сайдаа
2018-12-05
dargiin halaachee, enhturiig
2018-12-05
Уншигч:
Ажилтнуудынхаа ёс зүйд анхаарах шаардлагатай болжээ.
2018-12-05