Тусгай зориулалтаар агнах ан агнуурын квотыг тогтоолоо
2018-12-05

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2019 онд тусгай зориулалтаар агнах ан агнуурын квотыг тогтоолоо. Ирэх онд тусгай зориулалтаар буюу спорт  агнуур, олзворын ангийн чиглэлээр 79 угалз, 92 тэх, 40 халиу буга, 37 бор гөрөөс, 45 зэрлэг гахай, 160 цагаан зээр, 30 саарал чоно, 500 хүртэл агнуурын шувуу агнуулна.

 

Мөн 500 хүртэл толгой тул загас барьж буцааж тавих, 5000 хүртэл бусад загас бариулахыг зөвшөөрлөө. Энэ нь дээрх амьтад болон загасны жилд ашиглаж болох агнуурын нөөцийн таван хувьд ч хүрэхгүй юм. 

Shuud.mn
Сонин хачин
Энэ нэг зураг яваад л байдаг юм монгол угалз биш шүү дээ ер нь цаашдаа анхаармаар солимоор зураг шүү
2018-12-05