Террористуудын хил дамнасан хонгилыг илрүүлжээ
2018-12-05

Израйлийн цэргүүд "Хезболлах" хөдөлгөөний босогчдын хил дамнасан нууц хонгилыг амжилттай илрүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. "Хезболлах" нь Ливанд байрладаг шиит шашинтнуудын хөдөлгөөн юм. 

 

 

"Ливаны Кафр-Кела тосгоны өмнөд хэсэгт хил дамнасан хонгилыг устгахаар төлөвлөж байна" гэж Израйлийн Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.

 

Эрх баригчид уг хонгилыг "Террористуудын хонгил" гэж тодорхойлов. 

 

Израйль болон "Хезболлах" хөдөлгөөний хооронд 2006 оноос зөрчилдөөн эхэлсэн бө өнгөрсөн хугацаанд олон удаа дайтжээ.

 

Энэ хугацаанд тус хөдөлгөөний 1,200 орчим босогч, Израйлийн 40 цэрэг амь үрэгдсэн гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин