Танил эмчгүй бол эмнэлгийн үүдэнд үх
2018-12-06

Тэсгим өвлийн хүйтэнд 26 настай бүсгүй таксинд хүүхдээ төрүүлжээ. Уг нь тэр эмнэлэг бараадсан. Үндэсний гэх тодотголтой Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн үүдэнд амаржчихаад, хүүхдээ тэврэн уйлж орж ирсэн бүсгүйг хараад эмч, сувилагч та бүхэн өрөвдөөгүй байх. Учир нь та нар тэр байтугайг үзсэн, харсан хэмээн даналздаг хүмүүс. Төрөх гээд өвдөж буй эмэгтэй муухайгаар хэлбэл олигтой харагдахгүй. Асар их өвдөлт мэдэрч, үхэхээс наагуур явсан нь мэдээж. Тийм хүнийг “төрөх тасаг биш” гээд буцаагаад гаргахын оронд тэргэнцэрт суулгаад түрээд гүйх ёстой. Хүний амь насны төлөө гэсэн тангарагаа мэддэг бол шүү дээ. Орох, гарах олон хаалгатай нэг л байшин биз дээ, тэр эмнэлэг.

 

 

Энэ жишээ бол Монголын эрүүл мэндийн салбар, улсын эмнэлгүүдийн үнэн төрх. Монголчууд яагаад өвчнөө хүндэрсэн үед эмнэлэгт ханддаг вэ. Шалтгаан нь тун энгийн, эрүүл мэндийн салбар, эмнэлэг, эмч нар тусламж эрсэн бүхэнд аврагч шиг ханддаггүй. “Харьяаллын эмнэлэгтээ оч”, “13 дугаар маягтаа авчир”, тэнд, энд оч гэж үйл үздэг нь худлаа биш. Өвчиндөө шаналан, үхэхийн наагуур байгаа нэгнийг ч ингэж залхаан цээрлүүлэхээ мартахгүй. Танил эмчгүй л бол тэр эмнэлгийн үүдэнд үхэж ч магад. Заавал хэн нэгэн рүү залгуулж, гуйлгаж үйлчилгээ үзүүлдэг зовлонтой. Дээр нь хэдэн цаг хэдэн арваараа очерлоод зогсч байхад таньдаг нэгнээ хэнэггүй хөтлөөд урдуур дайрдаг эмч танд ёсзүй байна уу.

 

Тэгээд бусдаас бурууг хайдаг. Эрүүл мэнддээ анхаарсангүй, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсангүй, өвчнөө эрт илрүүлсэнгүй хэмээн загнаж зандрах нь энүүхний үзэгдэл. Эмнэлгийн үйлчилгээ, эмчийн харьцаа үгээр хэлэхийн аргагүй хэцүү, залхмаар учраас хүмүүс өвчнөөс урьдчилан сэргийлэх гэж хаалгыг нь татдаггүй. Эрүүл мэндийн салбар ийм царайтай учраас үхэхийн даваан дээр эмнэлэг барааддаг юм. Хүн өөртөө хайртай, үхэх гэж амьдардаггүй.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун эрүүл мэндийн салбар, эмнэлэг, эмч нарын үнэн төрхийг элдэв цензургүй хэлсэн. Тэрбээр “Иргэд өөрсдийн хүсэлтээр эмчилгээ, үйлчилгээ авч чаддаггүй ганц газар чинь эрүүл мэндийн салбар.  Эмнэлгүүдийн 37 хувь нь яаралтай тусламжид бэлэн биш. Хүн үхэх гээд очиж байхад бэлэн байдал чинь хангалтгүй байна, эмнэлгийн салбар аа.

 

Эмч нар улсын эмнэлэг дээр өглөө гурван цаг ажиллачихаад үдээс хойш нь хувийн эмнэлэгтээ ажилладаг.  Тэнд бизнесээ хийдэг. Өвчтөн очихоор улсын эмнэлэг ачаалалтай байна гээд хувийн эмнэлэг зааж явуулдаг. Хувийнхаа эм тариаг ширээн дороосоо шахдаг. Энэ худлаа биш” хэмээн бодит үнэнийг хэлсэн.

 

Түүний энэ үг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн уурыг хүргэж, цээжинд нь хадаатай байсан бололтой. Өчигдрийн Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр хайрга олборлогчдыг хамгаалдаг шалтгаанаар “Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуунд хариуцлага тооцох ёстой” хэмээн хариу барилаа. Мэдээж, үнэн үг гашуун.

 

Хүмүүс хүүхдээ эмч болгох хүсэлтэй. Гэхдээ ихэнх нь хүний амь аварч, буян үйлдэх зорилготой биш. Өвдөж, үхэхийн цагт таньдаг эмчтэй байх ганцхан хүсэлтэй. Ядаж л эмнэлгийн хонгилд өвчинтэй тэмцэлдэн, эмч нарыг царайчлан зогсохгүй гэсэндээ хүүхдийнхээ хүсэл сонирхлыг үл харгалзан эмч болгох гэж зүтгэдэг. Эрүүл мэндийн салбарын эмгэнэлийг харуулах энгийн жишээ энэ.

 

Улсын эмнэлгийн эмч нарын ачааллыг, нойр хоолгүй, өдөр шөнөгүй ажилладгийг мэдэж, харж байна. Гэхдээ тусламж эрж очсон өвдсөн, зовсон бүхэнд уураа гаргах ёсгүй. Эзэмшсэн мэргэжил, өргөсөн тангарагаа санахад илүүц болохгүй.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
иргэн өөрч нь ч бас буруу бий, хэн болгон эмнэлгийн үүдэнд үхэж байгаагүй, битгий далийгаад бай сэтгүүлчэнцэр
2018-12-09
мөөгий:
энэ хүний бичсэн бүхэн үнхээр үнэн шүү би өөрөө энэ гашуун үнэныг амсаад л сууж бна үнхээр очоод хэвтэх шаардлагтай гээд хяналты эмч бичээд өгч байхад бзд эмч н ор бхгүй сарын дараа л ор гарна одоо хэвтий гэвэл төлбөртэй өрөө бна 15-25ын өрөө бна хэвтвэл хэвт хэвтэхгүй бол сарын дараа ир гээд явуулсан одоо болтол хүлээгээд л шанлаад л зовоод л ууж бна даа сайдаа хэзээ ч үхэж магадгүй өвчтэй болоод удаж бнаа
2018-12-08
Tugsuu:
Eruul mendiin salvariin saidiig ni ogtsruul
2018-12-07
irgen:
Emnelgiin uil ajillagaag shalgadag irgediin hynaltiin baiguullagatai boliy.Tur bol turiin alban haagchdaa l hamgaalna.
2018-12-07
Яг үнэн шүү эмнэлэг рүү зүглэхээс халширдаг. Битгий хүнд өвчин тусаасай гэж залбирч явна даа.
2018-12-07
Ylanguya ambulatoriin emch. suwilagch nar bol tsagaan gartai awilagch nar. Tedend enereh setgel uruwch zan ustsan gej bolno. Klinikiin emch ter dundaa mes zasliin emch nar bol /3r emnelergiin emch nar bur iluu/ jinhene tangaraga urgesun emch nar bdag
2018-12-07
emch nar ydaj 17 tsag hurtel uzlegee hiichij bail daa.
2018-12-07
Энэ байдал яаж арилах вэ гэвэл бүх эмнэлгийг хувьчлах,бүх үзлэг оношлогоо,эмчилгээ нь төлбөртэй болох хэрэгтэй юм байна тэгвэл.Төлбөргүй буюу халамжийн ганц нэг эмнэлэг л үлдээчих.Тэгвэл иргэд ч эрүүл мэнддээ хяналттай хариуцлагатай эмч эмнэлгүүд ч өөр болно.Ийм юм дутаж байна
2018-12-06
За эмнэлгүүд ачаалал ихтэй эмч сувилагч нар зан харьцаа муутайгаас болоод хүмүүс өвчнөө хүндрүүлж очдог гэнүү,арайчдээ харин ч тэр тусмаа өөртөө хариуцлагатай байж өвдөхгүй байх ёстой гэж бодоод арчаатай анхааралтай байна биздээ,өөрийнхөө төлөө анхаарч хариуцлагатай байж чадахгүйнхээ бурууг эмч эмнэлэг рүү чихэх хэрэггүй,саяных бол тэр эхийнч буруу,за яахвээ тэр сувилагч нарын харьцааны алдаа.Яахаараа заавал нэг талын буруу байдгийн. Өөр өөрсдөө хариуцлагатай байж өвдөхгүй байцгаа
2018-12-06
ХӨХ:
ЭМНЭЛЭГ АЧААЛАЛАА ДААХГҮЙ ГЭДГЭЭР ТҮРИЙ ХИЙСЭН ХҮН ЧАНАРГҮЙ ЭМЧ СУВИЛАГЧИД ИХЭЭ.СУДАС ОЛОХГҮЙ ЭМНЭЛЭГТЭЭ АХ ДҮҮ ТАНИЛАА ТҮРҮҮЛЖ ҮЗЭЭД ЭМЧИЛГЭЭ ХИЙСЭЭР ХАМАГ ЦАГ АВДАГ ЭСВЭЛ ХООРОНДОО ЯРИАД СУУЧИХНАА ХЭЛЭХЭЭР БҮҮР ГЭДИЙЖ ҮЗЭХ АЛБАГҮЙ ГЭНЭЭ.ЭМНЭЛЭГТ ЗӨНДӨӨ ХҮН ГОМДОЖ ЯВАА.ӨӨРСДӨӨ ЭЕЛДЭГ ХҮНЛЭГ БАЙЖ ХҮНД МУУ ХЭЛҮҮЛЭХГҮЙ Ш ТЭЭ.ЦАГ АВАХААР ХЭДЭН ХОНОГ САР АРАЙ ГЭЖ ХЭВТЭЭД ЭМГҮЙ ОРГҮЙ ХҮЙТЭН ЦЭВДЭГ ЭМНЭЛЭГ ЭМЧ УГТАНАА
2018-12-06
Соц үед баригдсан хэдэн эмнэлэг чинь ачааллаа даахаа болиод ийм болж бн гэдгийг ойлгох хэрэгтэй, үе үеийн эрх мэдэлтэн эвэртэн туурайтан ийм болгосон тэд нараас хариуцлага асуу
2018-12-06
Zzz:
Buh humuusiin tsalin unuugiin amidrald hureltsehgui l bgaa shd !! Ed bar l yadraad ulsuud bgaamuu ? Tgd hun turuh gd irj bhad uur haalgaar or gd yawuulj bdag huiten , Hargis, setgelgui novshnuud! Tgd l uiliin urendee zuuraldaad amidral n uuduldgui, awliga awaad ch uuduldgui . Ter suvilagch asragch nariin deerelhuu muuhau aashtaigeee!! Uvchtei hun n bidnii gart um cine ed ug helj chadahgui gd edtou hussebeeree deerelhej bgaamaa uudgui novshnuud!! Umiig zugeer helj yarij tailbarlaj bolnooo doo getel adsaga shig aimaar !!
2018-12-06
Чадвар чадалгүйгээ мэдкү энэ хэцүү мэргэжлийг эзэмшихээд юм л бол цалин бага, хүнд нөхцөл гэж гоморхож ард иргэддээ ааш уураа гаргана. Өвчтөн гдг чинь хамгийн хэцүү яахаа мэдкү сандарсан л хүмүүс бдг болохоос эмч сувилагч нарын аашийг тэвчиж харцаар чинь хөдлөх арчаагүй нэгэн биш шүү?!!! Цалиндаа тохируулж ажилладаг хэн ч хаана ч бараг бхгүй бх. Ялангуяа тэр хавдрын эмнэлгийнхэн бүр балиар ааштай хариуцлагагүй авилгалаар бялхсан хүмүүс бдг гсн
2018-12-06
Би:
3 хүүхдээ мөнгө өгч бж төрүүлсэн дээ
2018-12-06
зочин:
бүх эмнэлэгээ хувьчилаад эрүүл мэндийн даатгалаа битгий төл
2018-12-06
Novshiin mongol:
Mgld amidraad heregguiee, bugdeeree gartsgaa.
2018-12-06
Bi:
Buh zuil 2 taltai.emenelegt ajilladag zarim emch suvilagchid buruu bdag bugd bish gehdee ulsiin emnelegt ajillaj avsan tsalingui hauran saihan tsagaa garzadaj yavsanaa bodohoor haramsaj bna.tegvel odoo has ajiliig hiigeed sardaa 4 say tugrugiig avch bna terendee taaruulaadaa uneheer zutgej ajillaj chaddag l yum bna hun.Ulsiin emnelegt emch arai uur zindaatai.suvilagch n bol urgelj 2 t doohnuur tavigddag.bi 15 jil ajillahdaa tursun eejiigee emnelgegtee hevtuuleed emchluulj3 chadaj gaagui.urgelj emch nariinhaa tsaraig harj guih tsaashlaas yag adilhan jiriin itgeltei adil has deee baga saga yum tavij buugaad neg udaa hevtuuleh l yavlaadaa.amidral deer bol avraliin burhan n unen yum.gevch bas aldaad dutagdal n bol bas helehgui ih bdagiiqg nuuh yun
2018-12-06
Бүх хүний д цалин хүрэхгүй бна. Ганц эмч нар биш. Цалин хүрэхгүй бга гэд бусдын зовлонгоор мөнгө хийж болох юмуу. Их бсан ч яах ыол доо
2018-12-06
Xmmm tanilgvi bid yaax be
2018-12-06
Иргэн:
Улсын эмнэлэгт ажилладаг хүмүүс чинь бас таньтай адил гэр бүл үр хүүхэдтэй. Тэдний амьдралд авч буй цалин нь хүрдэг боловуу? Хүн бусдын адил амьдрахын тулд хувийн хэвшилд ажиллаж болох юм. Тэд хөдөлмөрлөж байна, зүгээр хүүний мөнгө, мөнгө угаагч нар шиг амьдраагүй хүмүүс. Энэ байдлаа өөрчөхөд бодлого, хөдөлмөрийн хөлсийг хариуцлагатай нь харьцуулж тооцох л үлдээд байна,
2018-12-06
Бүх хүний д цалин хүрэхгүй бна. Ганц эмч нар биш. Цалин хүрэхгүй бга гэд бусдын зовлонгоор мөнгө хийж болох юмуу. Их бсан ч яах ыол доо
Зочин:
Гэмтлийн эмнэлгийг тойроод хувийн эмнэлгүүд байдаг.Гэмтэлд хэвтсэн хүн томографд харуулах гэхээр эмнэлгийн үүдэнд байдаг хувийн эмнэлэг рүү өндөр үнээр харуулахаар явуулдаг.Өвчитний ар гэрийн хүмүүс хүнээ аврахын тулд хамаг түрүүвчээ хоослон байж хувийн томографт харуулдаг.Энэ бол ЭМЯ эрүүл мэндийн салбаруудаа ядаж томографаар хангаж яагаад болохгүй гэж.Хувиййн эмнэлэгүүдийн авч болж байгаа томографийг улсын эмнэлэгт яагаад хангаж чадахгүй байгаа юм бэ.Тэр хувийн эмнэлэг нь гэмтлийн эмнэлгийн эмч нарын л эмнэлэг.Энэ гажуудалыг хэзээ засаж ард иргэдээ боддог үйлчилгээ болох вэ.САРАНГЭРЭЛ САЙДАА
2018-12-06
Иргэн:
Бүх эмнэлэгээ хувьчилчихвал энэ асуудалгүй болох юм байна даа
2018-12-06
зочин:
өрхийн эмнэлэгүд бүр хэцүү. хүүхэд шөнө, үүрээр халуураад өглөө нь ороод үзүүлэх гэсэн чинь хүүхэдэд маань ганц хуруугаач хүргээгүй байж ХАЛУУРСАНЫГ НЬ ЯАЖ МЭДЭЖ БАЙГААН. ГЭР МЭРТ ЧИНЬ ХАЛУУНЫ ШИЛ БАЙДЫМУУ. ТА НАР ДУРААРАА ОЛОН ЮМ ЯРИХЫН нтр гээд шууд уурлаад эхэлсэн.би гайхаад Та үзэхгүй юм уу гэсэн чинь АВААД ИРЭЭЧ ТЭГЭЭД, ЯНЗ БҮРИЙН ЭМ ӨГЧИХСӨН ҮҮ зүгээр л байна ш дээ гэсэн. тэгээд гэрт ирээд халууныг нь үзсэн чинь 38,2-той байсан. ГОМДМООР...
2018-12-06
Хугарал:
Гэмтэлийн эмнэлэгээр ороод амбулотарт үзүүлэх гэсэн дүгаар дууссан 2 хоногийн дараа ир гэв тэр болтол тэсэх хэцүү бсан тул таньдаг хүнээр даргад нь хэлүүлсэн чинь дор нь үзээд өгч байна кккк ийм л байна
2018-12-06
Xmmm tanilgvi bid yaax be
Zochin:
Tsarai huvtsas alban tushaal hardag ni unen shuu emch naraa.Zagnaj duraaraa aashilj chaddaggui te ineedtei.busdiig ni bol etseg eh emee uvuuduu zagnuulj uzeeguigeer ni zagnana
2018-12-06
Зочин:
Үнэн бичжээ. Улсын эмнэлгүүд бол бараг хүн тамладаг газар болсон шүү. Мөнгөгүй, танилгүй бол үхэхэд хохь нь гэх хүмүүс.....
2018-12-06
Анхаар!!!!:
Ер нь эмнэлэг төлбөртэй болуул таарна...
2018-12-06
Анхаар!!!:
Зарим тэнэг сэтгүүлч нар байхиймаа нээрээ!!! Олигтой ч мэдээлэл бичиж чадахгүй айлын хэрүүлч авгай нар шиг!! Үнэн бодитой тэнцвэртэй мэдээлэл бичээч!! Гарчигий нь хараал жигшиж байна.
2018-12-06
сайд нь сэтгүүлч гээд л бодчих хаха, эмгэнэлтэй пязда нар шүү манай монголчууд
2018-12-06
irgen:
saidiig ni avch hayaachee !!! mal shig soelgui , archaagui, hynii toloo byh bolomjoo zoriulahaa umartsan malnuud emch baih estoi umuu???!!!
2018-12-06
irgen:
saidiig ni avch hayaachee !!! mal shig soelgui , archaagui, hynii toloo byh bolomjoo zoriulahaa umartsan malnuud emch baih estoi umuu???!!!
2018-12-06
яг үнэн:
Nuguugiin emneleg emch subilagch nariin iim bn
2018-12-06
Nam bus irgen:
Eruul mendiin daatgaliig nasaaraa hangalttai tuluud. Etsest ni sharlaga boolt hiilgehdee mungu tuluud. Manai eruul mendiin daatgalin system unen dampuug medersen.
2018-12-06
Han uul:
Tanilgui hun emleget hetsuu uvduud ochihd zaaval oochir avna ehnii udur uzuulj chadahgui 2udur ert ochij oochir avna tegeed arai gej uzuultel shinjilgee ugh bolno ulsiin emneleg tsag bhgui huvi emnelegt stinjilgee ugch ihond haruulna 3udurl emch uzne ene nol emegnel hund hun 3 honog huleehuu
2018-12-06
Irgen:
Mongol uls tsoohon heden hvndee emnelegiin tuslamjiig vne tulborgvvgeer vzvvldeg boloo ter mayagt ene teriig odoo bolichihooch heden terbum hvntei yum shig l onoo tsagt uvs dornodin hvniig haana gvij yavaag ch barag harah shahuu baihad iim yumaar yadag bainaa hvn amid yavah chini ulsin toriin badlogo baih estoi bizdee
2018-12-06
иргэн:
Үхэх гэж очоод эмчлүүлээд гараад ирдэг баярлах хэрэгтэй. Гэхдээ Сургалт муу байна. Ялангуяа сувилагч нарыг судас олгох дадлага сургалтад хамруулмаар юм. Бүх эмнэлгийн сувилагч нарыг зөвхөн тариа хийж байгааг эмч нар нь нэг анхаараад сургах хэрэгтэй. Жиш ГЭмтлийн хүүхдийн тасгийн сувилагч нар маш их ачаалалтай ажилладаг. Зогсоо зайгүй гүйсээр л байдаг. Гахдээ тариандаа муу, судас нь олдохгүй байгаа юмуу, олохгүй байгаа юмуу. Маш их уйлуулах юм уйлуулсаар байгаад өвчтэй тархинд нь нөлөөлөх бий гэж бодогдмоор. Гэтэл зарим нь шууд хатгаад л олдог ямар учир байна. ЭНэ чухал шүү.
2018-12-06
Zochin:
Zun 7 sard aaviigaa aldsan teghed sukhbaatar duurgiin emch, suvilagch nar avrah gej garaach hodolgoogui ongorhiin huleej baigaad l yavuultsan...amsigaliin hurts dutagdd ortson bgaa hund O2 apparat ch zuugeed ogoh setgelgui ger orniihoniin orloo garlaa gej heruul hiiseer bgaad l yavuultsan shuu dee...
2018-12-06
Uuu:
ЕСТОЙ УНЭНГ БИЧЖЭЭ.
2018-12-06
Ма:
Эмнэлэгийн байгуулагын удирдлагын арга барил хүн сэтгэл мэдлэг чадвартай холбоотой . Ухаалаг зөв сэтгэлтэй байхад л болно Одоогийн эмнэлэгийн захиралууд сүртэй царайтай хаан мэт л байдаг болсон байна лээ хамт олонтойгоо хөндии харьцдаг шан харамж амладаг танил талаараа асуудлаа шийддэг
2018-12-06
Зочин:
Ээ бурхан минь ямар үнэн хэлээ вэ, би ч гэсэн яг ийм зорилгоор хамгийн бага дүүгээ эмч болгох гээд л зүтгээд байгаа тэр маань жаахан дурамжхан, тэгээд одоо яах уу, танилгүй бол мөнгөгүй бол үхэл л угтана бурхан минь
2018-12-06
Хэт туйлширмааргуй байгаамаа манайхаан!Овдож зовж эмнэлэгт очоод аврагдаж эрvvл болсон хvний хувьд хэлж байна.Асуудал бий юу,байнаа байна.Гэхдээ л эмч сувилагчдын ихэнх нь ажлаа унэнчээр хийдэг гэдэгт итгэдэг шvv.Олон хvний дунд янз бvрийн ааш аягтай,сайн муу нь байгаа нь vнэн л дээ.
2018-12-06
Энэ бол монголын үнэн нүүр царай.
2018-12-06
Иргэн:
Сайхан сэтгэлт асрагч сувилагч эмч байгаа,
2018-12-06
Иргэн:
Сайдаа энэ бүхнийг өөрчлөх зөв систем бий болгож өгөөч, яавал зөв гольдролдоо орох вэ, бүгд саналаа хэлээч
2018-12-06
гэхдээ нөгөө талаар эмч нар бас хүн шүү дээ. Ажлын ачаалал аймшигтай их. Эмч нарын тоог нэмэх, цалин нөхцлийг сайжруулахаас нааш энэ хэвээр байх байхөө
2018-12-06
Ерөнхий сайд хариуцлага үүрэх естой. Эмнэлгийн даргаар туг тахина гэж үгүй шүү.
2018-12-06
Ахмад Эмч:
Эмнэлгийн байгууллагад ажиллах хүнд, ЧИН СЭТГЭЛЭЭР ХҮНД ХАНДАХ ХҮМҮҮЖИЛ, ӨРӨВЧ НИНЖИН СЭТГЭЛ л байхад хангалтай ю шиг санагддаг юм. Би ЭМ-ийн байгууллагад насаараа ажиллаж, амьдрахдаа Эцгээсээ өвлөгдсөн өрөвч зөөлөн сэтгэл дээр, Эрдэмтэн багш нарынхаа сайхан сургаалыг нэмж нэрээд л ажиллаад байсан минь энэ хүнд үүргийг, хүн гомдоолгүй туулахад ганц хэрэг болсон зүйл гэж л боддог юм!
2018-12-06
Иргэн:
Сайхан сэтгэлт асрагч сувилагч эмч байгаа,
зочин:
зөв хэлжээ. ном ёсоороо дүүргийн эмнэлгээс акт ч авч чадаагүй эсвэл арай чүү хараалгуулж загнуулж актаа авдаг юм байна лээ. ийм явдал зун баянгол дүүргийн эмнэлэгт гарсан шүү. ер нь давхар ажил хийдэг эмч нарыг халах эхрэгтэй. тэдний оронд ажлын туршлагагүй ч сэтгэл сайтай, зан харилцаа сайтай хүмүүсийг авч ажиллуул.
2018-12-06
Зочин:
Төр засгийн үйлчилгээний хувьд хамгийн хоцорсон салбар. Хувийн эмнэлэгүүд ялангуяа эрх мэдэлтнүүдийн эмнэлэгүүд төрийн мөнгийг угааж байна. Бүгд мэднэ. Олигтой дугардаг хүн байхгүй. Эрүүл мэнд даатгалын мөнгийг үрэн таран хийж бүрэн эмчлэгддэг өвчтөн цөөхөн
2018-12-06
zochin:
Zuv heljee bodit baidal yag iim
2018-12-06