Ихэнхи нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
2018-12-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с. Дархадын хотгор,  Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

 

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи хойноос 5-10 м/с, 23-25 градус хүйтэн байна.

 

Төлөв байдал: 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар, 10-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Хугацааны эхээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Shuud.mn
Сонин хачин