Тээврийн хэрэгслүүдийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгав
2018-12-06

 

Автотээврийн үндэсний төвөөс улс, хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгчдийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдэд ажиллалаа.

 

Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 61 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд зайлшгүй байх шаардлагатай тоноглол, хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.


Ийнхүү газар дээр нь шалгаж, гарч буй зөрчил дутагдлыг арилгуулахаас гадна тухайн тээврийн хэрэгсэл, жолооч нарын харьяалагдах аж ахуй нэгжүүдэд үүрэг чиглэл өгч, цаашид техникийн бэлэн байдлыг хангуулж, иргэд зорчигчдод сааталгүй үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг санууллаа.

Shuud.mn
Сонин хачин
Z:
Наад нэг социализмын үеийн сүржин бөгөөд даржин хэнээрхлээ болиоч тэр үйлчилгээ явуулж байгаа байгууллагын асуудал шүү дээ. Нэг л их бэлэн байдлыг шалгалаа, энэ тэр гээд л байх бид зах зээлийн эдийн засагт шилжээд 30-н жил болж байна.
2018-12-06