АНУ-ын хүсэлтээр "Huawei" компанийн захирлыг баривчилжээ
2018-12-06

Канадын цагдаагийнхан Хятадын "Huawei" компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Сабрина Мэн Ванжоуг баривчилсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. АНУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу түүнийг баривчилсан талаар Канадын талаас уламжлав. 

 

 

Түүнийг АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, Иран улсад технологийн тоног төхөөрөмж нийлүүлсэн, худалдсан хэмээн Вашингтон үзэж байна. 

 

Хатагтай Ванжоугийн эцэг бол "Huawei" компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй юм. 

 

Канадын тал  Ванжоуг энэ сарын 1-нд баривчилсан гэж өчигдөр мэдэгджээ. Уг мэдэгдлийн дараахан БНХАУ-ын Засгийн газар дургүйцлээ илэрхийлэн АНУ болон Канадын эрх баригчдыг нэн даруй тайлбай хийхийг шаарджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Eruul mendiin yamnii Oyunkhand dargat buh medeelel baigaa
2018-12-07