Л.Энх-Амгалан: "Давхар дээл"-ийн гай гарч байна
2018-12-06

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр байв. Уг асуудлыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулан хэлэлцүүлсэн бөгөөд үдээс өмнөх хуралдаанд ирээгйү байлаа.  Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж завсарлага авах санал гаргалаа.

 

Харин гишүүн О.Баасанхүү "УИХ дахь АН бүлэгтэй эсэх нь тодорхойгүй байна. Нэг гишүүн нь бүлгээсээ чөлөөлөгдөнө гэсэн байгаа. Харин сайд нь асуудлаа хэлэлцүүлэхгүйгээр картаа сугалаад явсан байна. Хэлэлцэж байгаа асуудлыг хүндэтгэх шалтгаангүйгээр хаяж явбал зөрчил үүснэ" гэлээ. УИХ-ын дарга М.Энхболд "АН-ын зүгээс надад ямар нэг зүйл мэдэгдээгүй байна. Тиймээс УИХ дахь ажлын албаны хариу сонсъё" гэлээ. Хэрвээ бүлгээс хэн нэг гишүүн гарсан бол УИХ-ын даргад мэдэгдсэнээр бүлгээсээ гардаг байсан. Харин одоогоор АН-ын бүлгээс УИХ-ын даргад ямар нэг мэдэгдэл ирээгүй учир УИХ дахь АН-ын бүлэг хэвээр хадгалагдаж байгаа аж. 

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Чуулганы хуралдааны ирц хүрэхгүй байна. Засгийн газрын гишүүд нь УИХ-ыг бойкотолж байна. Тийм учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлыг хойшлуулаад дотоод асуудлаа хэлэлцье" гэсэн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ""Давхар дээл"-тэй холбоотой асуудал гарч ирээд байна. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг яах вэ. Бид хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн асуудлаар өнгөрсөн парламентын үед хэлэлцээд үр дүн гарсан. Сөрөг зүйл ч байгаа байх.  Энэ асуудлыг шийдэхийн тулд заавал намын бүлгүүдээр орсон байх ёстой. Эдийн засгийн хөрөнгө оруулалтын асуудлыг хамарч байгаа учир урсгалаараа шийдэж болохгүй, улс төрийн шийдэл хэрэгтэй. Энэ асуудлыг хойшлуулах нь зүйтэй" гэсэн саналтай байна. 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Үүссэн нөхцөл байдал дээр шийдэл хэрэгтэй. УИХ-ын дэгийн тухай хуулиа барих хэрэгтэй. УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газар бойкотолж байгаа анхны үйлдэл биш. Ерөнхий сайд нь УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд орж ирж, ард түмнээ үймээн самуунд уруу татах үйлдлийг хийсэн. Өнөөдөр Засгийн газрын сайдыг нь томъё гэхээр өөрөө хуралдаанд орж ирэхгүй байна. Ерөнхий сайд, Засгийн газар бүх хууль тогтоомжийг ширхэгчлэн биелүүлэх үүрэгтэй. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг томилдог, чөлөөлдөг. Тиймээс УИХ-аас Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүлэх ёстой. Давхар дээл"-ийн гай өнөөдөр гарч байна. Улс төрийн зорилготой акц хийж байна. Томилсон Засгийн газартаа хариуцлага хүлээлгэе гэлээ. 

 

Ийнхүү гишүүд горимын санал хэлж байна.

Н.Энх 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Солиор... "Ми.. Овогт ХУЖАА"-н БӨГС ДОЛООГЧ...
2018-12-07
Иргэн:
Монголын төрд ямар ч эрс өөрчлөлт хэрэгтэйг өнгөрсөн 28 жилийн түүх харуулсан. Бахь байдгаараа хэрүүл уруул тэмцэл зөрчилгүй бгаад бвал бүх зүйл хэвээрээ, бид ядуу хэвээрээ л өдөр хоногоо өнгөрөөж тэд дүлий дүмбэ оргиод баяжаад л идээд л бна даа
2018-12-06
Үнэхээр хүрэлсүх болимоор юм аа. Ичих нүүрээ алдсан ЖДҮ-ын хулгайч төрийн ажлыг самарч дууслаа
2018-12-06
Иргэн:
Солиор... "Ми.. Овогт ХУЖАА"-н БӨГС ДОЛООГЧ...
Ard:
Ajilaa bitgii ug ter Oyun-erdene boliosoo doo! Guij bj ih hurald orchood! Shunal ihtei ambits ihteich odoo chamaig haraad Aliagaa aldsan nuhur bn shuu!
2018-12-06
Энхсайхан:
Энх амгалан өөрөө асуудалтай хүн
2018-12-06
Zochin:
Enkhbold dargaa zasgiin zasariig ogtsruullaa gishuud ni khuraldaa suukhgui bna shuu dee ta ajillaa ogch bolokhgui shuu tand amjilt khusie
2018-12-06
Зочин:
yaanaa yasan muuhai tsarai vv
2018-12-06