Люксембургийн эрх баригчид нийтийн тээврийг үнэгүй болгоно
2018-12-06

Европын баруун өмнөд хэсэгт байрлах Люксембург улсын эрх баригчид нийтийн тээврийн үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болгохоор бэлтгэл ажлаа базааж  буй талаар "www.independent.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тус улсын эрх баригчид өчигдөр ард түмэндээ хандан "Ирэх зунаас улсын бүх төрлийн нийтийн тээвэр буюу галт тэрэг, трамвай, автобусанд зорчихын тулд иргэн та төлбөр төлөх шаардлагагүй. Төрийн мэдлийн нийтийн тээврүүд ийнхүү төлбөргүй болно" гэж мэдэгджээ. 

 

Энэ талаар Ерөнхий сайд Хавьер Беттел мэдэгдэж, "Иргэдийнхээ амьдралыг хөнгөвчлөх эхний алхам бол нийтийн тээврийг үнэгүй болох алхам" гэв.

 

Ийнхүү  Люксембург улс дэлхийн түүхэнд нийтийн тээврийн үнэ төлбөргүй болгож буй анхны улс болж байна. 

 

Мөн үүнээс гадна иргэдийг эмчилгээний зориулалтаар хар тамхи худалдан авах, бүх нийтийн амралтын өдрийг хоёр өдөр болгохоор төлөвлөж буйгаа сайд мэдэгдэв.

 

Эдгээр саналуудыг иргэд дэмжиж, Засгийн газартаа урмын үгийг харамгүй хайрлах болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин