Канад: "Huawei"-ийн захирлыг барьсан нь бидэнтэй холбоогүй
2018-12-07

Канадын цагдаагийнхан энэ сарын 1-нд Хятадын "Huawei" компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Сабрина Мэн Ванжоуг баривчилсан байна.

 

 

Түүнийг баривчлах хүсэлтийг АНУ-ын Засгийн газар тавьсан хэмээн албаныхан тайлбарлав.

 

БНХАУ-ын эрх баригчид өчигдөр ямар ч шалтгаангүйгээр иргэнийг нь баривчилсан явдалд дургүйцлээ илэрхийлэн, АНУ болон Канадын Засгийн газрыг нэн даруй мэдэгдэл хийхийг шаарджээ.

 

Вашингтон "АНУ-ын Засгийн газрын хориг арга хэмжээг зөрчин Сабрина Мэн Ванжоу Иран улсад тоног төхөөрөмж нийлүүлсэн" гэж мэдэгдэв.

 

Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан Канадын Ерөнхий сайд Жастин Трудо мэдэгдэл хийсэн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

Ерөнхий сайд "Хятадын иргэнийг баривчлах шийдвэрийг Канадын Засгийн газар өгөөгүй. Засгийн газар уг асуудалтай ямар ч холбоогүй. Түүнийг ямар буруу зүйл хийснийг ч сайн мэдэхгүй байна. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно" гэв. 

 

Ванжоугийн өмгөөлөгч "Батлан даалтаар гарах хүсэлтээ хүргүүлсэн болно" гэж хэлжээ.

 

Хатагтай Ванжоугийн эцэг бол "Huawei" компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй юм. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эрүүл мэндийн салбарын цахим төслийн мөнгийг Шийлэгдамбатай хамтран идсэн хүн нь ЭМЯ-ны Бодого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Оюунханд биздээ.
2018-12-08
Үнэн үг:
Нөгөө аж ахуйн үйл ажиллагаанд төр оролцдоггүй чөлөөт зах зээлийн капитализм хаана байна, нөгөө дэлхийд түгээгээд байсан эрх чөлөө, хүний эрх, неолиберализм чинь хаачив. Хаана, бооно, хориг арга хэмжээ авна гэсэн капитализм л үлдэх шив дээ.
2018-12-07