МАРТАХ, ЗӨНӨХ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ
2018-12-07

Мартах, зөнөх өвчнөөр шаналах иргэдийн тоо эрс нэмэгдэхээс гадна эрс залуужсаар байна. Сүүлийн үед залуусын дунд мартамхай болох нь нэмэгджээ. Тэгвэл эдгээр өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Та мартах, зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эхний ээлжинд тархиа удирдаж сурах хэрэгтэй. Зөнөх өвчин тусах шинж тэмдэг илэрвэл эхлээд хувь хүн жирийн байдлаа алдана. Түүнээс өмнө тууштайгаар урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

 

Алхам №2

 

 

Юм бичиж авахаасаа илүү тогтоож сурах хэрэгтэй. Энэ нь мартах, зөнөх өвчнөөс хамгаална. Тогтоох үйл явцад тархинд эерэгээр нөлөөлдөг.

 

Алхам №3

 

 

Муу мэдээлэл хүлээн авахаас татгалзаж, тархиа зөвхөн аз жаргал, баяр баясгалангаар дүүргэх. Эерэг байдал тархийг залуужуулдаг.

 

Алхам №4

 

 

Ихэнх цагаа ухаалаг утас, компьютер болон зурагт үзэхэд зарцуулахаас зайлсхий. Ухаалаг зүйл тархийг гэмтээх эрсдэлтэй.

 

Алхам №5

 

 

Үргэлж залуугаараа байхын тулд та адал явдалтай ном уншиж, тархиа баясгах хэрэгтэй. Үнэтэй эмчилгээний оронд ном таны тархийг залуужуулж, олон талаас харж, үнэлэлт дүгнэлт хийхэд тусална.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Баярлалаа.
2018-12-07