Богино хугацаанд нурууны бөгтгөрийг засах ЗУРГААН АЛХАМ
Богино хугацаанд нурууны бөгтгөрийг засах хялбар дасгалуудыг “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Цэх зогсох. Хаалга эсвэл хана налаад 1-2 минут цэх зогсох. Энэ нь нурууны бөгтгөрийг засахад тус үзүүлнэ. Та өдөрт уг дасгалыг 3-5 удаа хийж заншнаар нурууны бөгтгөрөө засах боломжтой.
Алхам №2

Сандал дээр цэх суугаад хоёр далаа нийлүүлэх. Уг дасгал нурууны бөгтгөр, хазаалтыг засдаг дасгал юм. Мөн энэхүү дасгалыг өдөр 3-5 удаа 1 минут хийхэд хангалттай. Энэ дасгалыг хуян их хөөрдөг хүмүүс хийхэд тохиромжтой.
Алхам №3

Хоёр хуруугаа шилэн хүзүү дээрээ тавьж, толгойгоо доошлуулах. Энэ дасгал мөн нурууны бөгтгөрийг засдаг байна. Өдөрт хэдэн ч удаа хийхэд тохиромжтой.
Алхам №4

Цэх зогсоод хүзүүгээ хоёр тал руугаа сайтар дарах. Нэг талдаа 3 удаа. Үргэлжлэх хугацаа 1-2 минут.
Алхам №5

Газар дээшээ харж хэвтэх. Шилэн хүзүү хавьцаа байршуулж, хүчтэй дарах. Уг бөмбөг хатуу биш учир уг дасгалыг хийхэд хүндрэл учрахгүй. Энэхүү дасгал нурууны бөгтгөрийг засдаг аж.
Алхам №6

Бөгтгөрөө засах хамгийн шалгарсан арга бол бөгтгөр засах бүс зүүх явдал юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ