Гага "Алтан бөмбөрцөг"-т дахин нэр дэвшжээ
2018-12-07

АНУ-ын Лос Анжелес хотноо ирэх оны нэгдүгээр сард 76 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" кино наадам зохион байгуулагдаж, уран бүтээлчид жилийн турш хийсэн ажлаа олон нийтэд тайлагнаж, үнэлүүлэх билээ.

 

 

Зохион байгуулагчид өчигдөр нэр дэвшигчдийн эхнээс нь танилцуулсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээлэв.

 

Тус наадмын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг "Шилдэг эмэгтэй жүжигчин" номнацид дуучин Лейди Гага нэр дэвшжээ.

 

Тэрбээр сүүлд  "A Star is Born" кинонд тоглосон юм. Гага өнгөрөгч 2016 онд “Америкийн аймшгийн түүх” аймшгийн цуврал кинонд бүтээсэн дүрээрээ “Богино цуврал киноны буюу телевизэд зориулсан киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг” шагналын эзнээр тодорсон түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин