"Шар хантаазтан"-уудаас болж, Парис хотыг хамгаалалтад авна
2018-12-07

Францын эрх баригчид ирэх оноос шатахууны үнийг нэмэхээр болсон гэх мэдэгдлийн дараахан иргэд нийслэл Парис хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм.

 

 

Хоёр долоо хоног үргэлжилсэн жагсаалын үеэр гурван хүн амиа алдаж, 200 гаруй иргэн амиа шархаджээ. 

 

Ерөнхий сайд  Эдуард Филипп энэ долоо хоногийн эхээр жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, хэсэг хугацаанд шатахууны үнийг нэмэхгүй гэдгээ амлаж, жагсаалыг тараасан байна. 

 

Хэдий Ерөнхийлөгч Эмманюэль Макрон шатахууны татварыг нэмэгдүүлэхийг хойшлуулах шийдвэрийг гаргаад байгаа ч жагсагчид буюу "шар хантаазтан"-ууд жагсаалаа 100 хувь зогсоох бодолгүй байгаа гэнэ. 

 

Эрх баригчид иргэд дахин жагсах магадлалтай байгаа учир Парис хотын хамгаалалтыг нэмэгдүүлэхээр болжээ. 

 

Парис хотноо ажилладаг 8,000 албан хаагчийг хуягт машинаар тоноглох, орон даяр 89,000 албан хаагчийг хамгаалтад гаргахаар болжээ.

 

Мөн Эйфелийн цамхаг, Луврын музей зэргийг хааж, хамгаалтад авах гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин