Д.Эрдэнэбат: МАН дотроо учраа олох асуудлыг төрийн үймээн болгож болохгүй

img

 

УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулганы хуралдаан хойшиллоо. УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж, Засгийн газрын гишүүд хуралдаандаа суухгүй байгаагаас гацаа үүсээд байна. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг тавьж байна.  УИХ дахь АН-ын бүлэг юу гэж харж байна вэ?

 

-УИХ-ын даргаа огцруулах эсэх нь эрх баригчдын асуудал. Цөөнхийн асуудал биш. 65 гишүүнтэй, ард түмний итгэлийг авсан МАН өөрсдөө энэ хүнийг УИХ-ын даргаар сонгосон. Тэр байтугай энэ хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэрийг нь дэвшүүлсэн. Дотроо л учраа олох хэрэгтэй. Дотроо учраа олох асуудлыг төрийн үймээн болгох болохгүй. 

 

Бид Үндсэн хуульт ард түмэн. Үндсэн хуульд УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрх дөрвөн жил байна гээд заасан. УИХ-ын тухай хуульд огцруулах үндэслэлийг мөн заасан. УИХ-ын гишүүд бид хуулиа мөрдөхгүй бол өөр хэн мөрдөх вэ гэдэг асуудал урган гарч байгаа. Тийм учраас эрх баригчид асуудлаа дотроо шийдээд орж ирэх нь хуулийн хүрээнд нийцнэ гэдгийг ярьж байна. 

 

-УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах өргөдлөө өгсөн. Энэ тухайд?

 

-Л.Болд гишүүний тухайд АН-аас татгалзах өргөдлөө өгсөн. Намын дүрмээр тухайн холбогдох байгууллага 30 хоногийн дотор шийдвэрээ гаргах ёстой. Үүний дараа асуудал цаашаа хэрхэн өрнөхийг шийдээд явна.  АН-ын бүлэг өнөөдөр үйл ажиллагагаа үргэлжлүүлж байгаа. Хэрвээ 8-аас доош гишүүнтэй болчихвол АН бүлэггүй болох эрсдэл хүлээж байгаа.

 

-Яагаад Л.Болд гишүүнийг шүүхэд өгсөн бэ?

 

-Л.Болд гишүүнийг шүүхэд өгөөгүй Бид гишүүдээ юу гэж шүүхэд өгөх вэ.  Аливаа нэг мэдэгдэл, тайлбарыг мушгин гуйвуулж болохгүй. Л.Болд гишүүний УИХ дахь бүлгийн асуудлыг шийдэхэд тодотгох зүйлс зайлшгүй гарлаа. Тиймээс УДШ-ээс тайлбар хүссэн. Улс төрийн нам татан буугдаагүй байхад гишүүн бүлгээсээ татгалзаж байгаа нь байж болох үзэгдэл үү гэдэгт тайлбар хүссэн.

 

-АН бүлэггүй болвол УИХ хяналтгүй болох уу?

 

 Бүлэггүй болоход хяналтгүй болох эрсдэл байхгүй. Ямар ч нөхцөл байдалд бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд  явна.

 

-АН-ын Их хурлаар ямар шийдвэр гарсан бэ?

 

-АН баруун төвийн нам. Зах зээлийн эдийн засгийг дэмждэг. Хувь хүний өмчийг хүндэлдэг. Төрийн хэт оролцоог хязгаарлах ёстой гэсэн байр сууриа дахин нотолж байгаа. Өнөөдрийн өрнөж байгаа улс төрийн үйл явц эрх ашиг хоорондын тэмцэл болохоос намуудын үзэл бодлын уралдаан байхгүй.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ungasaniixaa daraa tas xavchiv gedeg l bolloo doo.
2018-12-09
иргэн:
Д.Эрдэнэбатаа луйвар хулгайгаар авсан Эрдэнэт үйлдвэрийн 49-хувийг ард түмэнд нь өгөөчээ.Элбэгдорж,Миеэ.Энхболд.Бадамжунай нарын бүлэглэлийн этгээд шүү чи.
2018-12-08
Эргэлз:
Нэг хүнийг муулахаараа газар доор ортол муулна.магтахаараа тэнгэрт хөөртөл нь магтана.Манайхан их сонин улсууд юмаа.Ямарч туйлбаргүй.Бүгд л бидний сонголт.Цэдэнбал гуайг аймаар муулаад л бүх хийсэн бүтээснийг нь үгүйсгээд л байсан.Элбэгдорж шиг сайн хүнгүй байсан Одоо түүн шиг хог алга.Одоо Хүрэлсүхийг тэнгэрт тултал магтаад л.Альч намын хүмүүст итгэх итгэл алга.Бүгд идэж уусан.Тэр битгий хэл 2 МАНАН үүсчээд байгаа юм бишүү.Ийм учраас тогтолцоогоо өөрчилмөөр байна шүү дээ.Бүгд л тоглолт хийгээд л.Ой гутаж байна.Огцорвол бүгд огцорсон нь дээр.Огцрохгүй бол хугацаагаа дуусга.
2018-12-08
МАНАН г дэмжигчид болчихоод байгаа нь тун харамсалтай
2018-12-07
Иргэн:
С.ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТАД ОЙ ГУТАЖ, СЭЖИГ ТӨРЖ БАЙНА.. "АН"-ын гишүүдийг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, АРДЧИЛАЛГҮЙ болгож байна..
2018-12-07
Зочин:
Энэ нэг юм улс төрөөс хэзээ зайлах юм бол. АН-аас татгалзаж болдоггүй яачихсан нам юм. Хувь хүн өөрөө шийдээд бүлгээс, намаас татгалзаж байна явуулах л хэрэгтэй ш дээ. Ямар наагаад хадчихсан биш. Танай намаас ихээхэн өмхий үнэртэж байгаа шүү. Энэ нийгмийг ийм бузар булай болгосны ихэнх буруу нь танай намд ноогдоно. Картын бараанаас авахуулаад өмч хувьчлалын луйвар, улс орны өөдтэй өнгөтэйг тоносон бүхий л хэрэгт танайхан оройлж удирдаж, хутган үймүүлж, тулган шаардаж, хэлмэгдүүлж оролцоо биз дээ. Ариун сайхан юм шиг царайлж худлаа ярьж, хулгай хийдгээ больцгоо.
2018-12-07
Erdenebataa chi Mie -g omoorood hen be? MANAN mon uu?:
Oi gutaj sejig hurev!!!
2018-12-07
Коммунист нам шүү дээ. Тоталатиар дэглэмийг хүсээгүй ч бүрдүүлж явдаг. Төрийн өмчийг нийтийн юмыг яаж хулгайлах вэ гэсэн зарлаагүй уралдаантай нам даа. Худлаа юм ярихаа боль Эрдэнбатаа данхан толгойлсон хулгайч чиний байх газар нам УИХ биш шүү. Хутган үймүүлэгч большевик гэдгийг чинь бүгд мэднээ.
2018-12-07
Zochin:
Yalaa gejdee halzan buhandai buleg chadamjgui bolson shuudee. Bitgii uursdiinhuu taalamjaar huuli zurchij baigaachee!!!!!!
2018-12-07
Zochin:
A Nam. Bol. Kommunist. Chigruu. Halitarch. Baigaa. Hargis nam. Lideruud n. Avilgachid. Ehneesee. Shoronruu. Yvj. Bgaa bizdee. . Bond. Huvaaj. Husaad ...Elbeg gedeg. Avilgachingiin. Gar. Holnuud. MAN iin. 60. Terbumiin. Orooson. Duguinuud.
2018-12-07