Улаанбаатар
Ази жүжигчин анх удаагаа "Алтан бөмбөрцөг" хөтөлнө
12 өдөр

АНУ-ын  Калифорни мужийн "Beverly Hills"-д ирэх сард зохион байгуулагдах 76 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" кино наадмын хөтлөгчөөр анх удаагаа Ази гаралтай уран бүтээлч тодорсон талаар "www.theguardian.com" сайт мэдээллээ.

 

 

"The Killing Eve" киноны од Солонгос-Канад гаралтай жүжигчин Сандра О уг нэр хүндтэй наадмыг хөтлөн явуулахаар болжээ.

 

Тэрбээр хошин урлагийн жүжигчин Энди Сэмбергтэй хамтран хөтлөх юм. 

 

Уран бүтээлчид өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулагдсан "Эмми"-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр хамтдаа тайзнаа гарч, ялагчийг тодруулсан түүхтэй. 

 

Сандра өнгөрөгч 2006 онд "Grey's Anatomy" кинонд тоглосон дүрээрээ "Алтан бөмбөрцөг" наадмаас шагналын эзэн болж байв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Бархуй:
Монголын хошин шогийн Одончимэг авах байсын. Зоосоор зодоод авчихлаа ш дээ.
2018-12-08
Barhui ineed hurgeed hayalaa.:
Hahaha