Л.Энх-Амгалан: Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байна

img

 

УИХ-ын чуулганы хуралдаандаа нэр бүхий гишүүд оролцохгүй байгаагаас ирц хүрэлцэхгүй байгаа. Тэр дундаа сайдын томилгоо хэлэлцэхэд Ерөнхий сайд чуулганы хуралдаанд ирэхгүй, сайд нарт хуралдаандаа оролцохгүй байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болсон юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан уг шаардлагыг хүргүүлэхээр болсноо танилцууллаа. Уг шаардлагад:

 

-УИХ-ын чуулганы 12 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдыг томилох, Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлж өгөх таны хүсэлт зэрэг улс орны өмнө тулгамдаж байгаа нэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх та Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдыг томилуулах саналаа танилцуулаагүйгээс уг асуудлыг гишүүдийн олонхийн саналаар хойшлууллаа. Засгийн газраас нэн яаралтайгаар хэлэлцүүлж байгаа асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын гишүүд орхиж гарсны улмаас хэлэлцэх боломжгүй болсон. Та болон таны асуудал хэлэлцүүлэх ёстой Засгийн газрын 13 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд зориуд оролцохгүй байгаагаас валютын ханш болон нефть шатахууны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол зэрэг ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа даруй шийдвэрлэвэл зохих асуудлаар хийгдэх Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний асуулгын хариуг УИХ-аас сонсох ажиллагаа дөрвөн удаа хойшилсоор өнөөдрийг хүрлээ.

 

Ерөнхий сайд та өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд оролцож, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх ёстой. Үндсэн хуулийн дагуу таны танхимаа бүрдүүлэх байдалд өөрөө өргөн мэдүүлсэн ХХААХҮ-ийн сайдыг томилуулах асуудлыг гурван долоо хоногийн турш хэлэлцүүлэхгүй байгаа нь хууль бус үйлдэл.  

 

Өнөөдөр түүхэндээ анх удаа мал тооллогын ажлыг салбарын сайдгүй эхлүүлж, өвөлжилт хүндэрч байгаа энэ үед стратрегийн бүтээгдэхүүн болох улаан буудайн нөөц бүрдүүлэх, тариаланчдад улаанбуудайгаа борлуулах асуудал тодорхойгүй болсон. ЖДҮ-ийг хөгжүүлэх салбарт гарсан алдаа завхралыг цаг алдалгүй засах шаардлагатай байна. Өмнө нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг санаатайгаар гурван удаа тасалдуулсан. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан боловч чуулганы үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсан.

 

Нийгэмд шударга ёс, хуулийн өмнө эрх тэгш байх шаардлагыг хангах үүднээс ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлыг Ёсзүйн дэд хороогоор хэлэлцэхээр байсан ч Засгийн газрын гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар дэд хорооны хуралд оролцохгүй, санаатайгаар ирц бүрдүүлээгүй. ЖДҮХС-гаас зээл авсан холбогдох гишүүдэд өнөөдрийг хүртэл ёсзүйн арга хэмжээ авч чадахгүй байна.

 

УИХ-ын гишүүн өвчтэй, өвчтэй хүн асарсан, хүндэтгэх шалтгаанаар томилолттой байснаас бусад асуудлаар хуралдаанд оролцохыг хориглодог. Хуульд заагаагүй үндэслэлээр хуралдаанд оролцохгүй байх үндэслэл байхгүй. Төрийн хууль биелүүлэх үндсэн ажиллагаагаа УИХ-д Засгийн газар тайлагнадаг.

 

Иймд Ерөнхий сайд таныг Үндсэн хууль, УИХ-ын хууль, Дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах гэсэн ажиллагаагаа зогсоож, хуралдаанд оролцохыг шаардаж байна. Таны тэргүүлсэн Засгийн газрын гишүүд хуулиа биелүүлээгүй улмаас Үндсэн хууль болон бусад хуулиа биелүүлээгүйн улмаас үүдэн гарах хариуцлагыг хүлээх болохыг хатуу анхааруулж байна гэжээ.  УИХ-ын дарга Л.Энх-Амгалан шаардолагыг танилцуулсны дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Шаардлагаа хэзээ хүргүүлэх вэ?

 

-Одоо энэ шаардлагыг хүргүүлнэ. Засгийн газар УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Биелээгүй бол Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг. Бид өнөөдрийн дотор чуулган, байнгын хорооны ирцийг бүрдүүл гэж хугацаатай үүрэг өгч байна.

 

-УИХ дахь бүлгийн даргатай зөвшилцсөн үү?

 

-УИХ дахь МАН-ын бүлэг 64 гишүүнтэй. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга гишүүдийнхээ ирцийг чуулган, байнгын хороонд бүрдүүлэн оролцуулах үндсэн үүрэгтэй. Харамсалтай нь бүлгийн дарга хэсэг бүлэг гишүүдийн эрх ашигт үйлчилж, ирцээ бүрдүүлэхгүй байгаа нь хууль зөрчиж байна.

 

-Бүлгийн дарга гишүүдийн эв нэгдлийг хангаж чадахгүй байна уу?

 

-Бүлгийн дарга 64 гишүүний саналаар сонгогддог. Тиймээс даваа гаригт бүлгийн хурал зарлах байх. Хууль ёсны шаардлага биелүүлээгүй бол хариуцлага тооцно.

 

-УИХ-ын дарга ажлаа өгнө гэсэн мэдээлэл байна?

 

-УИХ-ын дарга ажлаа өгч болно. Гэхдээ ажлаа өгөх хууль ёсны шаардлагыг тавих ёстой. Ямар үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөх талаар хуульд заасан байгаа. Өнөөдөр УИХ-ын дарга өглөний хуралдаанаар ирц бүрдээгүй асуудлаар хааж хэлсэн үгэндээ хууль ёсны шаардлага тавихыг хүссэн.

 

-Улс орны өмнө хүлээгдсэн асуудал шийдлээ олохгүй хүлээгдэж байна. Энэ талаар?

 

-Тийм учраас энэ асуудлыг шийдэхээр хугацаатай шаардлага хүргүүлж байна. Засгийн газар яаралтай горимоор томилуулах асуудлаа хэлэлцүүлэхгүй, өөрөө орж ирэхгүй байгаа нь хууль зөрчиж байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ эрлийзүүд монгол төрийг алдах нь гэж үхэн хатан тэмцэж байна даа, Монгол хүн төрөө удирдах цаг ирж байна шүү, Шударга төртэй болох цаг ирж байна даа,
2018-12-10
Энэ МАНАН-ийн хооронд гүүр болсон МCS-ийн нохой луухааны үр монгол төрийн төлөө дуугарлаа юу!!!
2018-12-10
Аргаггүй л урд зүгийнхэнээс гаралтай нөхдүүд нэг юмаа. Монголын төрийг авсан байна да
2018-12-10
нямдорж зүгээр дуугүй болж чадна шүүдээ, тэгээд та нар яах вэ?
2018-12-09
Шийдвэрлэх үед урьд зүгийн гарвалтай улс нэг доор бөөгнөрдөг гэж үнэн л юм байна л даа.
2018-12-09
!!!Зочин:
30 ger buliig uhaj muu muuhai buhniig ni IL bolgoj baij Ard Niiteeree taiwshirna shuu ! Tegehgui bol ch Boslogo bolno doo !!!
2018-12-09
Иргэн:
Батзандан гишүүн монгол ялна гээд ард түмнийг хошигруулаад цаагуураа нүүрс зөөдөг, ах нь хятадад консул хийдэг гэхээр сонин санагдаад байна. Нүүрсний машиныг хятадаас 100 хэдэн саяар аваад жолоч нараас урьдчилгаа аваад 200 хэдэн саяар түрээслэдэг хүмүүсийн нэг юм биш биз!! Жолооч нар түрээс өрөө дарах дээр нь 200 хэдэн сая хийчихвэл машин нь өөрт ирнэ гэсэн гэнэн мөрөөдөл тээгээд халуун хүйтэнийг үл анзааран зүтгэж бн. Өөрөөр хэлбэл зөвхөн 1 жолооч тусламжтай 100сая төгрөг олж байгаа. Эндээс харахад Оюунэрдэнэ Батзандан тэргүүтэй хүмүүс чинь дараагийн 30 гэр бүл болох мөрөадөл тээгээд яваа юм биш үү гэх сэжиг төрж байна!!!!
2018-12-09
Enhamgalan luuhaan hurtel il garch hoshgirch ehellee goy bnoo ilchlelt sn yavagdaj bn
2018-12-09
Mgl:
Хор найруулагч Нямдоржийн гай уршиг төрийг үймүүлж байна. Хөөрүү хэдэн залуучуудыг турхирчихаад өөрөө ард нь гэмгүй царайлж, шудрага дүр эсгэсэн энэ Нямдоржийг зайлуулаагүй цагт төр цэвэршихгүй ээ.
2018-12-08
нямдорж зүгээр дуугүй болж чадна шүүдээ, тэгээд та нар яах вэ?
Иргэн:
Энэ яасан үнэн үгтэй хүн бэ
2018-12-08
Иргэн:
Үнэнээс үнэн хэлжээ
2018-12-08
Иргэн:
1990 онд Батмөнх гэж ннг аймхай нөхөр бууж өгч давраасан юм. Одоо дахиж даврааж болохгүй шүү
2018-12-08
Иргэн:
Бас бөөсгийг нь суга тат
2018-12-08
Иргэн:
Даварсан ЗГ-ыг огцруул
2018-12-08
Одоо Монголын ухаалаг удирдагчид Монголын 3 сая ард түмний төлөө Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Болд, Аюурсайхан нарын бөөрийг нь шууд суга татаж хаях хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо ч алдаж мэднэ.
2018-12-07
Иргэн:
Бас бөөсгийг нь суга тат
1111111:
ЗГ ажлаа хийгээд хуралд суух завгүй байнөө... УИХ харин ажлаа хийгээчээ... Чадахгүй бол огцроочээ
2018-12-07
Иргэн:
Та нарын Ан-г давхар дээл тайлуулах шаардлага тавьж байсан байж өөрснөө эрх мэдэл аваад давхар дээлтэй сайдууд томилсоны чинь шан энэ дээ
2018-12-07
Хууль бус зуйл 50 тэрбум газар наймаалах нь хууль зуй ес зуйд нийцдэг хэрэг уу нэг хуний албан тушаал нэр тереес нь илуу байдгийн учир негее яригдаад байгаа МАНАН н хонгилдоо улдэх гэснийх юм болов уу л гэж харагдаж байна
2018-12-07
Хятадын ухаалаг удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, өрөөрөө дэлхийд гайхагдав.
2018-12-07
Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Амарсайхан мэтийн танхай балмад залуучууд яг 1990 он шиг төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна. Болгоомжлогтун!!!
2018-12-07
Иргэн:
1990 онд Батмөнх гэж ннг аймхай нөхөр бууж өгч давраасан юм. Одоо дахиж даврааж болохгүй шүү
1990 оюутан залуучуудыг жагсаал, цуглаанд турхирч, шанд нь АН-аас ард түмний бүтээсэн асар их хөрөнгийг хувьчлал нэрээр луйвардаж авсан хамгийн том топ луйварчин бол БОЛД мөнөөс мөн.
2018-12-07
1990 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмад Бат-Үүл мэтийн сагсуу залуучууд монголчуудаар, монгол төрөөр тоглоод хаясан. Одоо 2018 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн түр курс төгссөн гэдэг Оюун-Эрдэнэ, танхай балмад Хүрэлсүх мэтийн сагсуу залуучууд монголчуудаар, монгол төрөөр тоглож байна. Болгоомжлогтун!!!
2018-12-07
Иргэн:
Үнэнээс үнэн хэлжээ
Марксизмын үзэл санааг гуйвалтгүй баримтласан Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Америк Ардчилалын үзэл санаанд гүнзгий хордсон Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампууралд орж өрийн тулам болов.
2018-12-07
Иргэн:
Энэ яасан үнэн үгтэй хүн бэ
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
2018-12-07
1933 онд Германы Нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад засгийн эрхэнд гарав. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт"-ыг үзэн ядах зохиомол хэрэг, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
2018-12-07
zochin:
ih hural huraldaj chadahgui bgaa n zasgiin gazart yamar hamaa bnaa, usreed l zasgiin gazriin 14-15 gishuun bga biz de, ih hurald 64 hunees 14 n irehgui bhad, uldsen 50 n huraldaj chadahgui bvn gedeg MANiin buleg, ih hurliin dargiin ajil yum bga biz de, odo yum l bol zasgiin gazar gej soliordgoo bolij uz,
2018-12-07
12457899:
МАН 65 уулаа байж ганц Женкогийн тоглоомонд ороод Төрийг дампууруулчихваа Хөөрхий. Нөгөө мундаг хууль ярьдаг шударга хүн Нямдорж хүртэл юу бувтнаад яваад байсан бэ? Одоо энэ үеээ өнгөрөөсөн Лүндээ, Нямдорж, Улаан, Энхболд.Н, гэх мэт өвгөчүүл, Батзандан, Оюун эрдэнэ, Аюурсайхан гэх мэтийн төлөвшөөгүй ойворгон залуучуудыг Ордноос зайлуулмаар байнаа_ ашгүй 1 нь хүчингийн хэргээр зайлсан.
2018-12-07
зочин:
Цэцэд өгөөч ээ
2018-12-07
омхий шоохууз минь монгол улсын ундсэн хууль чамд ямар хамаатай юм
2018-12-07
Zochin:
Enkhamgalan yag HUJAA YMAA
2018-12-07
хуралдаа суухгүй юм бол наад сайд нарынхаа дээлийг дан болго наад 13-аас чинь өөр сайд хийчих монгол аавын хүү ээжийн охид бий шүү будаач будаач гэхээр сахлаа будна гэгчээр шударга шударга гэхээр ингэж тэнэгтэхгүй шүү хүүкээ
2018-12-07
Zochin:
HURELSUHEE. naad deeremchiddee bitgii HUTS gej hel!!!!
2018-12-07