Улаанбаатар
Төрийн албан хаагчдын ёс зүй уналтын доод цэгт хүрчихсэн
12 өдөр

Монголын гүн ухаан, буддын судлалын шинэ үеийн тэргүүлэх төлөөлөгчдийн нэг доктор, профессор Гүржавын Лхагвасүрэнгийн мэндэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан “Монгол дахь буддын судлал ба нийгэм-улстөрийн сэтгэлгээний түүхйн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2018.12.07/ МУИС-ийн дугуй зааланд боллоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Уг хурлаар “Монголын буддын судлалд”, “Монголчуудын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх судлалд”, “Ноён хутагт Данзанравжаа судлалд”, “Сэтгэлийн тухай буддын сургаалын судлалд” гэсэн дөрвөн сэдвийг хэлэлцүүлж, эрдэмтэд илтгэлээ танилцуулав.

 

Эрдэм шинжилгээний хурлын үеэр ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар “Өнөөдрийн энэ эрдэм шинжилгээний хурал бол Монголын нийгмийн, оюуны ертөнцийг олон чиглэлээр баяжуулах, Монгол Улсын төрийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагаанд тодорхой үндэслэлүүдээр санаа, оноо өгч чадна гэж би хувьдаа бодож байна” хэмээсэн.

 

Тэрбээр Монголын буддын судлалын тухайд: Буддизм бол дорно, дахины ард түмнүүдийн хувьд оюуны гол ноён нурууг бүтээдэг, мэдлэг ухааны томоохон сан хөмрөг юм. Буддын 15 их ухаан, Өрнөдынхөөр бол шинжлэх ухааны гол гол тулгуурууд буддизмд байдаг. Тэгэхээр буддизмыг нийгэмд, энгийн иргэд шашин талаас нь ойлгодог. Энэ нь дан шашин биш. Буддизм нь тодорхой номлол дээр суурилсан бурхны шашин, урсгал. Тэгэхээр буддизм судлал гэдэг зүйлийг Монголд яагаад хөгжүүлэх ёстой вэ гэхээр буддизм бол Монголчуудын хувьд уламжлалт мэдлэг ухааны, одон зурхайн, сав шимийн тухай номлол, сэтгэл оюуны номлолын ч тэр ерөнхий ноён нуруу нь. Тийм учраас буддизм бол Монголчуудын хувьд суурь мэдлэг, оюуных нь томоохон сан хөмрөг. Үүнийг судлаад явах юм бол Монгол Улс өөрөө оюун санааны хувьд тогтвортой, эрүүл, ёс суртахуунтай байх үндэсний хөрс, суурийг нь зөв оношлоно гэсэн үг. Ингэж оношилсон зүйл дээр Өрнөдийн соёл иргэншлээс юуг нь авах вэ, түүнийг монголын хөрсөнд хэрхэн буулгах вэ гэдэг асуудал аяндаа тодорхой болно.

 

Монголчуудын нийгэм, улстөрийн сэтгэлгээний тухайд: Монголчууд 2500 гаруй жилийн төр ёсны уламжлалтай ард түмэн. Ийм төр, ёсны уламжлалыг нийгэм улстөрийн асуудлыг шийдэхдээ судалж ашиглах асуудал үлэмж их хоцрогдсон. 1990-ээд оноос хойш Өрнөдийн улстөрийн либарал онолууд, түүний систем, улстөрийн институцуудыг шууд аваад хэрэглэчихсэн. Хэрэглэхдээ Монголын хөрс суурь юу байсан, Монгол Улс гэдэг 2500 гаруй жилийн тэртээгээс улсаа байгуулаад улс үндэстнээ засаад дэлхийн талд нөлөө тогтоогоод, дэг журамтай болсон түүхэн уламжлалтай ард түмэн. Гэтэл тэр түүхэн уламжлал, сэтгэлгээ нь юу байв, сэтгэлгээний онцлог нь ямар юм байв гэдгийг өнөөдрийн хурал бүх талаас нь шүүн хэлэлцэх гээд байгаа юм. Хамгийн их дутагдаж байгаа юм бол мэдээж хүн төрөлхтний дэвшлийн сайн ололтыг шингээж явах ёстой. Тэр нь либаралзим байна уу, баруун загварын байж болно. Гэхдээ барууны загварыг шууд Монголын хөрсөнд авчраад тулган хүлээлгэх гэхээр 1990-ээд оноос хойш үүссэн бүх сорил, хямрал бэрхшээл өнөөдөр бий болсон байгаа улстөрийн мухардмал байдлын бүх үндэс суурь энэ барууны гээд байгаа үнэт зүйлсийг Монголын хөрстэй уяж чадаагүйтэй холбоотой. Тэгэхээр энэ бүгдийг эрдэмтэд, судлаачид тодорхой хэмжээнд судлаад мэдчихсэн. Мэдсэн тэр зүйлээ төр, засагтаа санал болгоод зөвлөмж хийгээд явуулдаг ч засаг төр түүнийг сонсох унших хүлээж авах хэрэгжүүлэх оюуны чадавхигүй нөхцөл байдал үүсчээ. Үүнээс хэрхэн гарах санаа оноог өнөөдөр эрдэмтэд ярилцаж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ёс суртахуун болоод шашны асуудлаар: Буддын судлалын хүрээнд нийгмийн харилцааг зохицуулдаг хамгийн хүчирхэг механизм бол ёс зүйн зохицуулалт. Гүн ухаан, улстөрийн үзэл, хууль цааз нь ч тэр үндсэндээ ёс зүйн зохицуулалт, ёс зүйн сургаал номлол дээр суурилж хөгждөг уламжлалтай. Гэтэл хууль бол ёс зүйгээр зохицуулдаг харилцааг зохицуулж чаддаггүй. Хууль бол зөвхөн бодит тодорхой үйлдлүүдээр хор уршиг тарьдаг, хатуу харгис алдаа оноог нийтийн эрх ашгийг зохицуулахаас биш хүн хоорондын ёс зүйн харилцааг зохицуулах бололцоогүй зүйл. Тийм учраас бид нар хууль хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг монголын хөрсөнд амьдруулах тухай асуудлыг ярихдаа Монголд болон Дорно дахинд хамгийн хүчирхэг байгаа ёс зүйн зохицуулалтын механизмыг хэрхэн ашиглах ёстой вэ гэдгийг огт судлаагүй. Өнөөдөр нийгмийг оюуны хоосролд, ёс зүйн хямрал хариуцлагагүйн зуданд хөтөлж байгаа шалтгаан бол ёс зүйн асуудал. Нэртэй хуульч, архаг парламент ч Ц.Нямдорж “Сайн хууль  эхлээд хууль. Дараа нь ёс суртахуун болж хувирдаг юм” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хууль байхаа больчихдог гэсэн үг. Барууны хуулийг авахдаа бид нар хэрэв сайн аваад үндэсний хөрсөнд суулгаж чадвал тэр нь хуулийн хязгаарлалтын элементгүйгээр өөрөө ёс суртахууны зохицуулалттай уусаад хүний амьдралд хэвийн хэмжээ болоод явчихдаг процесс юм. Энэ боломжийг манай хууль тогтоох үйл ажиллагаа хийж өгч чадахгүй байгаа юм. Үүн дээр нийгэм, улстөрийн сэтгэлгээний асуудлыг ихээхэн чухалчилж ярина.

 

Өөр нэг анхаарал тавих асуудал бол шашин судлалын асуудал. Шашин гэдгийг мухар сүсэг гэж сөрөг талаас нь ойлгож болохгүй. Ард түмнийг мунхруулдаг, танин мэдэх эрхийг хязгаарладаг гэдэг нь өрөөсгөл ойлголт. Хүний уураг тархины гадаргуу дээр нэг талд нь шинжлэх ухааны мэдлэгийн бүхэл бүтэн багц. Нөгөө талд нь таньж, мэдэж чадаагүй зүйлийн багц байж байдаг. Танин мэдэж чадаагүй орон зайн асуудлууд үүсээд ирэхээр далдын хүч, итгэл үнэмшил, сүсэг бишрэл дээрээ мэдлэг, туршлагаасаа үл хамаарсан шийдлийг бурхан өгч мэднэ гэдэг. Хүний танин мэдэх бололцоо хязгааргүй. Танин мэдэж чадаагүй байгаа тэр орон зайд хүний тэмүүлэл сүсэг бишрэлээр дамжин орж байгааг зөв ухаарч шашныг ад үзэхгүй байх шаардлага байгаа. Шашин гэдэг нийгмийг ёс суртахуунжуулж, эрүүлжүүлдэг, нийгмийн харилцааг зохицуулж, сэтгэл санааг тайван байлгадаг гэх мэт нийгмийн маш хүчирхэг үүрэгтэй институц. Тэгэхээр үүнийг улстөртэй хутгаад, тодорхой бүлгийн явцуу сонирхолтой хутгаад явах нь бүхэлдээ нийгмээ хямарсан оюуны талцал руу хөтлөх аюултай учраас энэ олон шашны урсгалууд, түүний зэрэгцээ байршин орших механизмуудыг тодруулах шаардлага байгаа.

 

Монгол уламжлалт бурхны шашинтай улс. Гэтэл 1990-ээд оноос хойш шашны эрх чөлөөтэй болоод ирэнгүүт өнөөдрийн байдлаар Монгол үйл ажиллагаа явуулж байгаа 800 орчим шашны байгууллага байна. Гэтэл тэдний 50 орчим хувь нь Христийн шашин, 20 гаруй хувийг буддын шашин эзэлж байгаа. Ингээд үзэхээр монголын уламжлалт, хэдэн зуунаар үе дамжиж ирсэн буддын шашинаар нийгмийг зохицуулах орон зай хумигдаад түүний оронд уламжлалт бус дэлхийн нөлөө бүхий Христын шашин ороод ирсэн. Христын шашин нь хэдэн арван урсгалтай. Түүн дотор тэрс үзэлтэн гэж адлагддаг хүн төрөлхтний ёс суртахууны эсрэг шахуу үйл ажиллагаа явуулдаг хэсэг зөндөө бий. Ийм нөхцөл байдалд төр сүм хийдийн харилцааны тухай хууль, иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн эрхзүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа. Түүний үндэсийг буддын судлалаар мэргэшсэн эрдэмтдийн санаа дүгнэлтэд тулгуурлах хуулийн зохицуулалтаар цаашид ажиллах ёстой. Иймэрхүү багц асуудлуудыг хөндөж ярьж байгаагаараа өнөөдрийн хурал Монголын нийгмийн оюуны ертөнцийг эрүүлжүүлэх Монгол Улс тогтвортой үр нөлөөтэй хөгжих гарц шийдэлд эрдэмтдийн хэлж болох санаа оноог илүү илэрхийлж байгаагаараа үнэ цэнэтэй хурал болж байгаа юм” хэмээсэн юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Удирдлагын академийн доктор, профессор, Засаглалын судалгаа, зөвлөх үйлчилгээний төвийн  эрхлэгч Ц.Баатартогтохтой буддизмын ёс зүй төрийн албан хаагчийн ёс зүйд нөлөөлсөн тухай асуудлаар цөөн хором ярилцлаа.

 

-Төрийн албан хаагчдын ёс суртахуун буддимзтай ямар холбоотой вэ?

 

-Өнөөдөр нийгэм даяараа л төрийн албан хаагчдын ёс зүй уналтынхаа доод цэгт хүрчихсэн, үүнээс цаашаа унах боломжгүй болтлоо унасныг хэлж байна. Үүнийг засч, залруулахын тулд л эрдэмтэд ажилладаг. Халаглах биш Монголын төрийн албан хаагчдын ёс суртахууныг сайжруулахад буддизм хэрэгтэй. Буддизмыг шашин гэж ойлгоод байдаг. Би буддизмыг шашин гэж хэлэхгүй. Буддын философи. Энэ нь үндсэндээ ёс суртахууны онол юм.

 

-Тэгвэл төрийн албан хаагчдын ёс суртахуун ямар шалтгаанаар доройтоод байна вэ. Та үүнийг судлав уу?

 

-Төрийн албан хаагчид ёс суртахууны маш их доройтолд орсон шалтгааныг үзэхээр хоёр л юм харагддаг. Хүнийг ингэж болохгүй тэгж болохгүй гэж хоосон номлохоор тэр болгон биелүүлдэггүй. Эхлээд төрийн албаны ёс зүйн тогтолцоог бий болгох ёстой. Манайд 1990 оноос хойш ёс зүйн тогтолцоо бий болж төлөвшиж, тогтож чадаагүй. Мөн хүний муу муухай зан байгаа. Буддизмын онолоор хүн өөрийнхөө муу муухай занг ёс зүйн тогтолцоонд захируулан засдаг. Гэтэл бид үүнийг хэрэглээгүй. Тэгэхээр өнөөдөр буддизмыг 800 гаруй жил хэрэглэсэн бидний уламжлалт философид суурилсан ёс зүйн тогтолцоог бий болгох ёстой. Төрийн албан хаагчдын ёс зүйн тогтолцоог бий болгох ёстой. Ямар ч сайн тогтолцоо хүний өөрийн оролцоогүйгээр автоматаар хэрэгжихгүй. Төрийн албанд ёс суртахуунгүй хүн олноор орчихсон байна гэж их ярьдаг. Тэгэхээр ёс зүйд суурилсан тогтолцоог бий болгочих юм бол тэр тогтолцоо маань өөртөө тохирсон сайн хүмүүсээ сонгож авах боломжтой болно. Ингэж байж бид нийт ард иргэд, төрийн албан хаагчдыг ёс суртахуунтай болгох юм.

 

-Буддизмд суурилцсан тогтолцоо гэдгийг энгийнээр тайлбарлахгүй юу?

 

-Ёс зүйн тогтолцоо гэж ёс зүйн дүрэм, эрх зүйн акт. Манайд цөөхөн хэдэн “ядарсан” ёс зүйн дүрмүүд байдаг. Энэ дүрмүүд нь зүгээр л “болохгүй” гэдгийг барууны орнуудынхыг хуулаад тавьчихсан байдаг. Гэтэл барууны философи, буддын философи ялгаатай. Барууны философи мэдлэг рүү чиглэсэн, буддын философи нь ёс суртахуунтай байхын тулд хүн таньж мэдэх хэрэгтэй гэсэн үг.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрдэмтдийн танилцуулсан илтгэлд буддын шашин нь монголчуудын ахуй амьдралд бүрнээ нийцсэнээс гадна буддизм нь онол, арга зүйн хувьд төрийн хэргийг эрхлэн явуулахад эерэг нөлөө үзүүлснийг дурдаж, аливаа асуудалд товч бөгөөд нарийн тунгаасан байр сууринаас хандах арга зүй нь энгийн иргэнээс төрийн хүн хүртэлх нийгмийн гишүүн бүрд чухал, нийгмийн зан суртахууны төлөвшил, төрийн албан хаагчийн ёс зүйд буддизмын ёс зүй гол үүрэгтэй байж болохыг сануулсан агуулгыг тусгажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Төриин албан хаагчдын ёс зүй гэж байхгүй төриин алба хаагчдаас алуурчин дээрэмчин. Гэр бүл үр хүүхдээ хаясан архичид янхнууд гээд их байнаа ялангуяа цагдаагиинхан гэж бөгснии донтонгууд архичид эд нарыг бэлгиин замын өвчнии шиншилгээнд байнга хамруулж баых хэрэгтэй заг хүйтэн өвчнии тэнгч дамжуулагчид гэр бүлдээ маш их өвчин наана
2018-12-10
оюуны чадамжаар биш өөр шалгуураар л төрийн алба явдаг болж дээ. Ах дүү эмч, амран садан, НА... гээд л.
2018-12-08
ЖЕНКОГИЙН ТУСЛАХУУД ХАМГИЙН УХААНТАЙ ГСН ККК. ХУЛАН ДОРЖЗОДОВ МӨНХБАЯСГАЛАН БААСАН АВГАЙ ГЭХ МЭТ.. ХҮНИЙГ НАЙЗААР НЬ ТАНЬ ГЭДЭГ МАНАЙ МОНГОЛ ЯЛНА ЯМАР НЬ ТОДОРХОЙ ККК
2018-12-08
Ерөнхийлөгч ерөнхий сайд 2 шиг нахаальны бүдүүлэг гудамжны банди нар шиг яриа үг төрийн индэр дээрээс хэлдгийг мэдкүүн бн өмнө байгаагүы мэдлэг боловсрол дулимаг, рекет мафич, хагаралдан бутаргагч, хүнийг зохиомлоор жүжиг тавьж бөгс бөөрөөр нь нэр төрд нь халддаг, туслахууд нь мэдрэл дутуу юм шиг чадваргүй эргүү юмдыг хөлсөлж нууцаар тагнаж бичиж хар пи араа сошиалаар сайн тарааж мэдлэг боловсрол дутмаг хүмүүсээ итгүүлж турхируулдаг хэцүү нь хэтэрсэн 2 удмрдагчийг харахаар ой гутах юм. Миний ойр тойрны аль боловсрол өндөр ухамсар өндөр элитүүд энхболд энхбаяр баяр сү батболд амаржаргал тэргүүтнийг дэмждэг. Батзандан нтр бол нусан бурантаг ха ха хааа
2018-12-08
Хулан сэтгэцийн өөрчлөлттэй юм биш үү
2018-12-08
Төрийн албан хаагчид нуль авилгачид:
Жижиг дунд бизнес эрхлэгчдээс илүү үнэтэй брэнд хувцас өмсөнө, цүнх барина, машин унана. Төрийн албан хаагчдын авилга авах нь бүр зуршил өвчин болчихсон. Тусалж байсан хүнээсээ хүртэл авилга нэхдэг болсон. Монголын Төр үнэхээр болохоо байж дампуурсан ш дээ.
2018-12-08
Хулан чавганц ккк
2018-12-08
төрийн албан хаагч:
Шашин төр холилдох ч сайн уу. Үндсэн хуульд арай өөр үг өгүүлбэр байдаг шүү дээ
2018-12-08
иргэн:
http://imongolia.mn/post/15224
2018-12-08
иргэн:
Яанаа, Малгай нь юу вэ. Төрийн албаны хүн үү. Жүжигт тоглож байна уу.
2018-12-08
гоё харагдаж байна:
Сайхан Монгол эмэгтэй байна. Төрд харшлах юм алга
гоё харагдаж байна:
Сайхан Монгол эмэгтэй байна. Төрд харшлах юм алга
иргэн:
Ийм малгай өмчөөд зогсож байна гэхээр бас л болоогүй байнадаа.
2018-12-08