УУХҮЯ: Ирэх даваа гарагт бүх ШТС-ууд үнээ бууруулсан байна
2018-12-07

 

Caption

 

Шатахууны үнэ өнөөдрөөс 100 төгрөгөөр буурлаа. Гэвч шатахууны үнэ буураагүй байгааг иргэд хэлж, бухимдаж байна.

 

Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад “Шатахуун нөөц зэргээс хамаарч ШТС-ууд харилцан адилгүй байгаа. Импорлогч нар эхнээсээ үнээ буулгаад эхэлсэн бөгөөд ирэх даваа гараг буюу эцсийн байдлаар арванхоёрдугаар сарын 10-ны  өдөр гэхэд бүх шатахуун түгээх станцууд үнээ бууруулсан байх болно. Дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийг алдахгүй мэдэрч дагадаг бууралтыг огт тоодоггүй шатахуун импортлогчдын байдлыг халах эхний алхам энэ юм.. Ямартай ч 100 төгрөгөөр ч болтугай буулаа. Цаашид 150-200-аар буулгахаар салбарын яам ажиллаж байна” гэлээ.

 

Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун импортлогч нарт 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн бөөний болон жижиглэнгийн шатахууны үнийг шатахууны хилийн үнэтэй уялдуулан өөрийн мэдлийн төв, орон нутгийн бүх агуулах, шатахуун түгээх станц дээр буулгаж, авсан арга хэмжээнийхээ талаар албан бичгээр эргэж мэдэгдэхийг үүрэг болгожээ.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
хао:
Францын шар хантаазнуудаас үлгэр жишээ авах хэрэгтэй.Бүгдээрээ гарч жагсая.
2018-12-10
Zochin:
100 tegregeer buulgaj shogtov doo, talh hurtel 200 tegregeer nemegdsen shuu
2018-12-07